Энэ өдрийн зурхай /2017.09.19/

1504659145_917acf8f8d7b522cbigӨнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 29. Ангараг гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Арвидах  
Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй    
Суудал: 
Шороо

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Харилцаа холбоогоо ухамсартайгаар бэхжүүлэхэд таатай. Та саруул ухаанаар сэтгэн, түрэмгий бодлогогүй алхмаас зайлсхийнэ. Дотнынхонтойгоо харьцах, дурын хүнтэй эрх тэгш ярилцахад зөн билэг, уриалагхан зан тань тус болно. Нягт нямбай бэлтгэсэн урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.


ҮХЭР (4/20-5/20)

Хуучин төлөвлөгөө зорилтыг биелүүлэхийн тулд шийдвэрлэх ажилд анхаарал төвлөрүүл. Юманд болгоомжтой ул суурьтай хандаж шинэ амжилтад хүрэхийг эрмэлз. Ажил дээрх таны байр суурь өөрчлөгдөхөд бэлэн бай. Та өөрийн хүчээр, эсвэл ашигтай гэрээний ачаар санхүүгийн амжилтад хүрч чадна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэргийн ба хувийн харилцаа холбоо чухлаар тавигдана. Хүмүүстэй харилцаа холбоо тогтооход хүч чармайлт гарга. Ирээдүйд танд хэрэг болох мэдээллүүдийг ол. Хүүхдүүддээ анхаарал тавь, таны зөвлөгөө хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаараарай. Ханиад, хамрын хөндийн өвчинд эмзэг байна. Харин та сүүлийн үед бодож, боловсруулсан санаагаа хурдан хэрэгжүүлж, үр дүнг нь үзнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хүсэл мөрөөдлөө амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байгаа хүн бүрт од гарагс тус болно. Энэ нь зөвхөн ажил, албанд бус, мөн хувийн амьдралд ч хамаатай. Харилцаа холбооны салбарт ажилладаг хүмүүс илүү их амжилтад хүрнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та тухайн цаг үеийн шаардлагыг үл мэдэн, хувиа бодсон байдалтай байна. Таны сонирхолд нийцэж, ирээдүйтэй мэт санагдах ажил амьдралын тэр л замаар явах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.


              ОХИН (8/23-9/22)

Хэтэрхий хөөрүү байх нь хайртай хүнийг тань салгаж орхино. Олон хүн ганцаар байж урт удаан хугацааны туршид хойшлуулж байсан зүйлээрээ оролдоно. Таны товлосон зүйл эрсдэлтэй бол түүнд хүрэх замд саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй байна.


                ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үдээс өмнө бүх зүйлд амжилт олно. Үдээс хойш харин эргэн тойрныхоо хүмүүсийн үнэнч эсэхэд эргэлзэх, өөрийн шийдвэрийн зөв эсэхэд итгэлгүй байх цаг үе. Сэтгэл санаа ихээр муудна. Өөрийн хүндрэл бэрхшээлээ ажил дээрээ орхи. Гэрийнхэн, дотны хүмүүстээ өөрийн бэрхшээлүүдийг тоочин санааг нь бүү зовоо. Нөхцөл байдал аяндаа тодорхой болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Уналт сэргэлт ээлжилнэ. Хэн нэгний хууран мэхлэлтэнд автана. Азгүй байдлын үндсэн шалтгаанууд нь таны өөрийн хэт итгэлтэй, хэт шүтэн бишрэгч чанарууд юм. Тиймээс өөртөө итгэлтэй байж, аливаа шийдвэр гаргахдаа бусдын үгийг хэт дагахаас болгоомжил. Болж өгвөл өнөөдөр чухал шийдвэр гаргах гэсний хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Түншүүдийн харьцаанд хуурамч байдал илэрч, хардалт нь хэрцгий үйлдлийн шалтаг болно. Анхаарал, арга барил шаардсан ажил бүү хий. Бодол санаа, төлөвлөгөөгөө бусдаас нуу. Хар санаатны нууц хорлол гарна,гэвч үр дүнгүй болно. Үе үе аймшигт мэдээ сонссон ч үүсч буй асуудлуудыг цаг тухайд нь авч үзэх нь байдлыг сайжруулна. Уур хилэнгээс болон ховдоглохоос болгоомжил. Олны дунд орох хэрэггүй, архи вино бүү уу.


МАТАР (12/22-1/19)

Нууц холбоо, далд утгатал захидал гэх мэт энэ цаг үед алхам бүрээ хяна, үйл ажиллагаа эхлэх гэж бүү яар. Түншүүддээ хэт магтах хэрэггүй. Бусад хүмүүстэй харьцдаг бүхий л харьцаандаа туйлын анхааралтай ханд.


ХУМХ (1/20-2/18)

Ажил төрөл ихтэй тул гэр бүл хүүхдийн хүмүүжлийн асуудалд оролцож чадахгүй нь. Үүнд гэр бүлийнхэн тань танд дургүйцнэ. Өнөөдөр та бүгдийг амжуулах ёстой. Өдрийн ажлаа төлөвлө. Хэт олон ажил зэрэг амжуулах гэх хэрэггүй.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр өөрийнхөө доторх авьяасаа, потенциалаа нээгээрэй. Та энэ нийгмийг сайн талаар хараарай. Хэрвээ та хүсвэл ямарч агшинг тохиромжтой байлгаж чадах болно. Таны дотны хүнтэй холбоотой гэнэтийн шийдвэр нь та хоёр эвлэрэх алхмыг тавина.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.