Трамп Ким Чен Уныг “хүн-пуужин” гэжээ

chenАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жи Ин-тай утсаар ярьж, Солонгосын хойгийг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Трамп энэ талаар твиттерт бичихдээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг “хүн-пуужин” гэж нэрлэжээ. “Би өнгөрсөн шөнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мунтай ярилцсан. Тэр хүн-пуужинтай холбоотой зүйлсийн талаар асуусан. Хойд Солонгост бензиний урт дараалал бий болсон. Маш муу!” гэж Tрамп бичжээ.

Өмнө нь АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчид БНАСАУ-д хориг тавьж, дарамт шахалтыг ихэсгэхийг зөвшөөрсөн гэж Мун Жи Инын хэвлэлийн албаны мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.