М.Ичинноров: Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь ёсзүйн хариуцлага тооцох ёстой

11533

Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа.  Сүүлийн үед хэргийг хаасан талаар ярьж байна.  Энэ хэр бодитой  мэдээлэл вэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас Сүхбаатар дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд шаардлагатай бүх нотлох баримтыг бүрдүүлэх, холбоотой гэрчүүдийг байцааж, мэдүүлэг авах үүрэг өгсөн байгаа.

Энэ дагуу Эрүүгийн цагдаа дээр хэргийг хугацаа сунган шалгаж байна. Саяхнаас  хэрэг хаагдсан гэсэн мэдээлэл яваад байх шиг байна. Хохирогчидтой холбогдож лавлалаа. Одоогоор хуулийн байгууллагын зүгээс хохирогчдод албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

- Та хохирогчийн талд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Хохирогчийн эрхийг хамгаалахад хэр хүндрэлтэй тулгарч байна вэ?

-Энэ хэрэг дээр албан ёсоор эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд өөр өмгөөлөгч ажиллаж эхэлсэн. Би олон нийтийн анхааралд хүргэж, хохирогчдод хүнд үед нь хань түшиг болж ажиллаж байна.   Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцуулах тал дээр цаашид ч тэмцэх болно. Энэ бол Монгол Улсад улс төрийн соёл бий болгох хүсэл эрмэлзэл, алсын хараа  юм.  Нэгэнт тэр хүний нам  хөдлөхгүй бол өрөөл бусад намууд яагаад хөдөлж болохгүй гэж. С.Баярцогтын оффшорын асуудал дээр тухайн үеийн сөрөг хүчин болох  МАН яаж дуугарч, тууштай хөдөлж,  УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь авч хаяж байлаа. Харин одоо энэ мэт асуудалд сөрөг хүчний намууд хөдлөх хэрэгтэй гэж бодож байна.  Тэгэхгүй бол ганц бид яваад энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэх итгэл сул байна.

-Хууль батлалцахаар  сонгогдсон хүн ийм хэрэгт холбогдоно гэдэг нийгэмд эмзэг тусч байна.  Ер нь улстөрчдийн ёсзүйн асуудлыг ярих цаг болжээ. Энэ талаар та юу гэж үзэж байна?

-Юуны өмнө ёсзүйн хариуцлагыг Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь тооцох хэрэгтэй.  Ёс бус үйлдэлд нэр нь холбогдсон гишүүн өөрөө уучлал хүсэн албан тушаалаа өгдөг жишиг манайд ерөөсөө алга. Хууль эрхзүйн талаасаа нэрийг нь татуулан шалгах процесс удаашралтай байна.  Харин аливаа хэрэгт улс төрийн ашиг сонирхол байвал хэнийг ч хэзээ ч шалгаж, байцааж, ял оноож болж байна.  Улс төрийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол байхгүй бол хөдөлдөггүй. Ийм гажуудсан, хараат байдал Монголын хуулийн байгууллагад гарч эхэлсэн нь энэ хэрэг дээр ч харагдаж байна.

 -Олон улсад парламентын гишүүд нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан жишээ сонсогддог. Ер нь яаж шийдэгддэг юм бэ?

-Ийм гэмт хэрэг үйлдэх нь бүү хэл биеэ үнэлэгч авсныхаа төлөө Төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаа өгч, уучлал хүсдэг.  Тийм л ёсзүйн өндөр хариуцлага хүлээдэг болсон.  Энэ нэг талаараа улс төрийн ёс зүй тухайн оронд ямар байгааг харуулдаг.  Тухайлбал  2015 онд Солонгосын парламентын гишүүн орон нутагт томилолтоор ажиллаж явахдаа хүчингийн хэрэгт нэр нь холбогдоход, хэдийгээр хэрэг нь нотлогдоогүй ч “Би ийм хэрэг хийгээгүй. Гэхдээ  парламентын гишүүн хүнийхээ хувьд ийм асуудалд нэр минь ч холбогдох ёсгүй” гээд шууд ажлаа өгсөн. Харин манайд байдаг эсрэгээрээ.  Боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, сэтгэлгээгүй нөхдүүд намын нэрээр гишүүн болж гарч ирээд Монголын улс төрийг шороотой хутгаж байна.   Ёс зүйгүй хүмүүсээс ёс зүйн хариуцлага хүлээгээч гэж хэчнээн хашгираад ч нэмэр алга.

-УИХ-д  ёс зүйн дүрэм, ёс зүйн хороо гэж бий. Тэд яагаад одоо хүртэл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бол?

-Тэдэнд үүнийг хийх улс төрийн хүсэл эрмэлзэл, ёс зүй алга. Ёс зүйн дүрэм нь хариуцлага тооцох агуулга муутай, харин урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил тал руу илүү заалттай дүрэм байдаг юм билээ.  Шинэчлэх шаардлагатай гэж харсан.  Ёсзүйн дүрмээ ч гаргаж, биелүүлж чадахгүй нөхөд одоо эцэг хуулиар хүртэл оролдоод явж байгааг харахад ичмээр харагддаг. Ийм л эмгэнэлтэй цаг үед амьдарч байна.

-Хуулийн байгууллагууд хохирогчийг  хамгаалах асуудлаар хэрхэн ажиллаж байна вэ.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан.  Ер нь энэ төрлийн хэрэгт ямар хуулийн зохицуулалт хэрэгтэй гэж харж байна вэ?

-Би Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах газрын анхны даргаар ажиллаж байлаа. Тэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг, бага насны хохирогчдод онцгой анхаарал хандуулж ажиллах тийм соёлыг бүрдүүлж эхэлсэн.  Харамсалтай нь гадна, дотнын улс төрийн дайснууд нь энэ байгууллагыг  татан буулгаж, цагдаагийн мэдэлд аваачсанаар  хохирогчдыг хамгаалахаа больсон.  Энэ асуудал саяхан болсон хүний эрхийн байгууллагуудын Олон улсын хурал дээр яригдаж, ер нь Монгол Улс гэрч хохирогчоо  хамгаалж чадахгүй байна гэдгийг хурцаар шүүмжилсэн байна лээ. Хохирогчид онцгой эрсдэл, аюулын дунд  байгаа учраас тусламж хүсдэг. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газарт хандахаар 14 хоногийн дараа хариугаа ав гэдэг. Энэ хугацаанд тухайн хохирогчид ямар ч асуудал гарч болно.  Тэгвэл хэн хариуцлага хүлээх вэ гээд гэрч  хохирогчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа.  Гэрч, хохирогч хамгаалах тухай хуулийн дагуу есөн төрлийн хамгаалалтын арга хэмжээ бий.  Аль тохирохыг нь шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Би энэ асуудлыг олон улсын хэмжээнд мэднэ. Гэр бүлийн хүчирхийлэл , хүчингийн хэргийн хохирогчид болон насанд хүрээгүй хохирогчдыг хамгаалах чиглэлээр НҮБ-д бэлтгэгдэж ирээд даруй дөрвөн  жил болж байна.  Хохирогчдын төлөө, хуулийн байгууллагын шинэлэлийн төлөө, шинэ соёл бий болгохын төлөө мэдлэг, боловсрол, зүрх сэтгэлээ цаашид ч зориулан ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 September 2017

нэр төр хөөцөлдөж, хувийн эрх ашгийнхаа төлөө хэнийг ч гүтгэхээс сийхгүй болчихсон эх хүн эмэгтэй хүн гэж хэлж боломгүй дүүрчихсэн хэдэн эмэгтэй Монголын сайхан ээж нарыг гутаасаар байгааг Монголчууд мэдэх болсон доо. Түүний манлайд америк хөгшин эр дагаж далдагнасан энэ жарамгар эм орно. дараа нь солиот Баасан авгай, дараа нь бенз Эрдэнэчимэг, нөгөө Э-би-гийн жомбогор байсан хөгшин Америкийн эхнэр, магадгүй Америкийн тагнуул ч байж мэдэх Оюунгэрэл гээд л үргэлжлэнэ. Гэхдээ эмэгтэйчүүдийг гутааж байгаа тун цөөхөн буюу дээрхи цөөхөн эмэгтэй бий . Ичиж амьдар энэ эмэгтэй

Нэр: Zochinirgen Огноо: 25 September 2017

Zuv unnii tuluu yavj baigaa eruul setcelgeetei emegtei mun huuli ch hun gej demjdeg.

Нэр: Zochin Огноо: 25 September 2017

Bandaash gantulga metiin iim baliar yumnuudaas burdsen niigem mongoliig numur ch baigaad uneheer haramsdag

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.