Завгүй гэж хэлэх үедээ би дэндүү их завтай байж..

21616271_820275258141183_6599455972642721244_n

Найз маань бие нь өвдөөд гэртээ эмчилгээ хийлгээд гарч орж чадахгүй их л уйдсан бололтой дандаа чат бичээд л

-”Манайхаар ирээрэй. Амттай торт хийж өгье, манайд нэг ирж хоноорой сайхан хоол хийж идэцгээе” гэдэг байж билээ.

-”Найз нь завгүй байна. Дараа очино.” гэж хэлэх тэр үедээ дэндүү их завтай л байсан юм байна даа би… Завгүй гэж явсаар нэг өдөр эмнэлэг дээр очсон. Өрөөнд орон дээр хэвтэж буй найзынхаа гарыг атгахад хүйтэн байж билээ. Тэр өдрөөс хойш найзыгаа ахиж би хараагүй  :( Үүнээс би эмнэлэгт хэвтсэн хүнийг заавал эргэж бай гэдэг сургамж авсан…

Эгч төрөөд хүүгээ хараад гэртээ сууж байхдаа хүний мөрөөсөл болж байсан байхдаа.

-”Хэзээ ирэх вэ?” гэж асуухад нь
-”Өнөөдөр амжихгүйн ээ, нөгөөдөр л очино доо” гэж хойшлуулахдаа ч би завтай л байсан.

Өнөөдөр би өөрөө төрөөд хүүгээ хөхүүлээд сууж байхдаа завгүй хүн гэж энийг л хэлдэгийг ухаарлаа. Өмнө нь би тийм их завтай байх үедээ найзыгаа нэг эргэчихгүй яав даа. Төрсөн эмэгтэйг юунд нь тэгж их хүлээлгэсэн юм болдоо гэж харуусаж байна.

Сэтгэл гаргавал зав олддог…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.