Ц.Сандуйгийн халааг С.Амарсайхан авах уу?

527-15057824166rpl70063ihr434f7743h0h2i_bНИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгнө гэсэн мэдээлэл дуулдаад бараг гурван сар, хүсэлтээ  өгчихсөн гэж мэдээлээд  хойш 14 хоногийн дараа  буюу өнгөрсөн баасан гаригт өргөдлөө өгчээ.  Ер нь бол 2016 оны УИХ-ын өмнө олон нийтэд ил болсон албан тушаал наймаалцах тухай   “60 тэрбум”-ын бичлэгээс  эхлэн түүнийг хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь нийгэмд давамгайлж ирсэн. Нам нь л хав дараад байсан болохоос биш. Цаашдаа ч хамгаалсаар байх бололтой. Тэр нь юу вэ гэвэл, өөрийнх нь хэлж буйгаар  нийгэмд дуулдаж буй элдэв мэдээлэлтэй огт хамаагүй, харин Нийслэлийн МАН-ын хорооны  даргын хувьд  Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт намаа ялагдуулсан учраас л өргөдлөө өгөхөд хүрсэн гэв. Гэтэл Ц.Сандуйг  дарга  болсноос хойш  НИТХ зургаан сар огт хуралдаагүй талаар тэрээр ганц үг ч  хэлсэнгүй. НИТХ гэдэг маань Улаанбаатар хотын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, иргэдийн амьдралыг шийдэж байдаг газар.

Төрийн  энэ машиныг зургаан сар гацааж,нэг ёсондоо “ажил хаялт” шахуу  юм  хийсэн  байхад  түүнд  тооцох хариуцлага гэж баймаар. Энэ асуудлаар НИТХ дахь  МАН-ын 34 төлөөлөгчийн  16 нь  шаардлага тавьж,  дүрмийн дагуу хурлаа хуралдуулж, асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэвч асуудал  үр дүнд хүрээгүй. Үүний зэрэгцээ өөрийн суудлыг  өв залгамжлуулах арга сэдэж байна гэх яриа  МАН-ын дотроос дуулдаж байв.
Өнөөдөр Засгийн газрыг яаралтай томилох тухай дээр доргүй ярьж байна. Ингэхдээ  өвөлжилтийн бэлтгэл ажил тулгамдсан, төсөв санхүү гээд яаралтай шийдэх ёстой цаг үеийн олон чухал  асуудал зогсонги байдалд орсон гэхчлэнгийн үндэслэлүүд хэлж байгаа. Тэгвэл нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, цахилгаан, дулаан, төсөв мөнгө гэх асуудал “унтаж” байна. Энэ нь  НИТХ хуралдаагүйтэй  холбоотой. Ийм байхад  “За яахав,  дарга нь өргөдлөө өгсөн юм” гээд өнгөрч боломгүй. Тэгээд ч Ц.Сандуйгийн өргөдөл дээр “НИТХ-ыг зургаан сар хуралдуулаагүй учраас хариуцлагаа хүлээж байна” гэсэн үг, өгүүлбэр огт байхгүй. Зөвхөн намаа долоон дүүрэгт ялагдуулсандаа хүлцэл өчсөн төдий болохыг өөрөө хэлсэн шүү дээ. Ямартай ч  тэрээр НИТХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж  өгнө, өгөхгүй гэсээр ийнхүү  өргөөд байна. Үүнийг нь  НИТХ  энэ сарын 22-ны пүрэв гаригийн хуралдаанаараа нэг тийш болгох бололтой.
Ц.Сандуйг үдэж өгсний дараа НИТХ мэдээж дараагийн даргын асуудлыг яаравчилж, хүлээгдэж буй асуудлуудаа шийдэх нь ойлгомжтой. Шинэ дарга хэн байх вэ гэдэгт цөөнгүй эрхмийн нэр дуулдаж, хэвлэлүүд таамаг дэвшүүлээд эхэлсэн. Бидэнд олдсон мэдээллээр Налайх дүүргээс НИТХ-д сонгогдсон С.Амарсайхан түүний халааг авах сураг сонсогдож байна.  Түүний хувьд Налайх дүүргийг бие даасан хот болгох, нислэлийн хөгжлийн асуудлыг түлхүү ярьж, гарц гаргалгаа дэвшүүлж ирсэн нь олон нийтэд ихээхэн  таалагдаж, сонгуулийн үеэр намдаа төдийгүй өөртөө  оноо цуглуулж гарч ирсэн нэгэн юм. Намтар, улс төрд явж ирсэн замналыг сонирхвол 1973 онд Налайх хотод төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.
1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажилласан.
Англи, Орос, Хятад хэлтэй. Төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч, Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж Орон нутгийн  сонгуульд  Налайх дүүрэгт дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон” гэсэн мэдээллүүд байна.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: Anonymous Огноо: 23 September 2017

Haha Amarsaikhan gej zaisan tolgoig idsen muu hulgaich buhel buten niislel udirdahuu te. Hezee ch tiim yum bhku shuu muu lalariig mongoloos huuj zailuulah heregtei

Нэр: LALA Огноо: 23 September 2017

Haha Amarsaikhan gej zaisan tolgoig idsen muu hulgaich buhel buten niislel udirdahuu te. Hezee ch tiim yum bhku shuu muu lalariig mongoloos huuj zailuulah heregtei

Нэр: Anonymous Огноо: 23 September 2017

Амарбаясгалан гэж Монголийн маань хамаг эд баялагийг хятадад зарж дуусгаж байгаа муу ёрын новш доо. Энэ мал лав Сандуйгийн халааг авна гэж байхгүй ээ чадах ч үгүй

Нэр: Зайлж үз Амарбаясгалан Огноо: 23 September 2017

Энэ хужаагын гар хөл болсон шээс үү дээ. Зайсан толгойг идэж чадсан юм чинь Дарга болчуул Нийслэл хотыг тэр чигээр нь идэх байлгүй муу писда

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.