Микро автобус онхолдож долоон хүн гэмтжээ

527-1505789438p1bqc077idn5tgjf3qt1ihg1hrf1Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр өглөө 07 цагийн үед зорчигч тээвэрлэж явсан микро автобус “Приус” маркын автомашинтай мөргөлдөж, онхолдсон осол гарчээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овооны уулзварт гарсан энэ ослын улмаас долоон хүн гэмтжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овооны уулзварт гарсан  энэ  ослын улмаас долоон хүн гэмтжээ. Эмнэлгийн түргэн тусламж дуудаж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр долоон хүний хоёр нь хүүхэд байжээ. Микро автобусны жолоочийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан шалгалтаар тогтоогджээ. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор Замын цагдаагийн албаныхан ажиллаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.