ТАРГАЛАХГҮЙГ ХҮСВЭЛ…

targalah-1Өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн гүнцэгийг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдаг.

Өдөр тутмын энгийн хоол, зуушийг түвэг багатай, эрүүл мэнддээ ашигтайгаар хийж болно. Гол нь өдөр тутмын витамин, аминдэмийг хоол хүнснээсээ авахыг хичээ.

1.Ногооны энгийн салатан дээр самар (хушга, арахис, боргоцой, наранцэцгийн үр гэх мэт) нунтаглан цац. Амтлаг, илүү тэжээллэг болно.

2.Мөөгийг зүгээр шарах, чанах тийм ч тустай биш. Мөөгөнд серотонин хэмээх стрессээс хамгаалдаг бодис байдаг. Тиймээс мөөгний амт, үндсэн чанарын алдагдуулахгүйн тулд хар перец, гоньд, сармис зэрэг амтлагчтай жигнэх, шарах нь илүү үр дүнтэй.

3.Махгүй ногоотой шөлийг ч амттай хийж болох. Шөлөнд нь витамин, микроэлементээр баялаг шинэхэн ургамал, амтлагч аль болох их хий (жижиглэсэн яншуй, гоньд, цоохор майлз, ногоон сонгино гэх мэт)

4.Хооллох үедээ ганц хумс сармис жижиглэн аягандаа хийн идэж заншвал ходоодны шарх, элдэв төрлийн ханиад томуунаас айхгүй явах боломжтой. Хар перецийг хоол амтлагчдын хаан гэдэг. Микроб устгадаг тул өдөр тутмын хоолондоо хар перец хийж заншаарай.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.