БНХАУ Энэтхэгийн хөлөг онгоцууд байлдах шахжээ

21845772_279675032524773_314356978_oӨмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэж байсан БНХАУ-ын байлдааны хөлөг онгоц мөн тэнгист явж байсан Энэтхэгийн байлдааны хөлөг онгоцыг саатуулахыг оролджээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний хооронд далай дээр гарсан анхны үл ойлголцол юм. Дээрх үйл явдал өнгөрсөн долдугаар сарын 22-нд болсон ч одоо л олон нийтэд ил гарч байгаа юм байна. Вьетнамын боомтоос хөдөлсөн Энэтхэгийн “Айрават” байлдааны хөлөг онгоцыг эргээс 44 миль зайтай явахад нь БНХАУ-ын байлдааны хөлөг онгоц саатуулахыг оролдсон бөгөөд замыг нь хааж зогсоод ахмадынхаа нэрийг хэл гэх зэргээр аашилсан гэнэ.  Тэд “Танай онгоц манай улсын усан хилийг зөрчлөө” гэж мэдэгдэж байжээ. Өмнөд Хятадын тэнгис уг нь олон улсын задгай далайн статустай боловч БНХАУ өмчлөхийг байнга оролдсоор ирсэн юм. Тэд өмнө нь Вьетнам улстай мөн ийм байдал гаргаж байсан билээ.

 

С.Төгөлдөр

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.