Ангараг дээр шөнө цас ордог

1505803810MARSSNOWФранцын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн олон улсын эрдэмтдийн багийнхны мэдээлснээр Ангараг гаригт шөнө цас ордог байх магадлал өндөр гэнэ.

Улаан нүдэнгийн ар тал буюу дэлхийд харагддаггүй хэсгийн агаар мандалд хөлдүү нүүрстөрөгчийн давхар ислийн үүл их хэмжээгээр хуримтлагдсан байгааг сансрын станцын тусламжтайгаар тогтоожээ.  Нар мандахад тэрхүү мөсөн ширхгүүд доошилдог бөгөөд хүчтэй салхины нөлөөгөөр цасан шуурга шиг харагддаг гэсэн таамгийг тус багийнхан дэвшүүлсэн байна.

Дашрамд дурдахад, 2008 онд Ангараг дээр цасан шамарга болсныг “Phoenix” станцын тусламжтайгаар мэдсэн бөгөөд найрлагад нь ус байсныг судалж, тогтоосон юм. Эл мэдээлэлтэй холбогдуулан Улаан нүдэнгийн талаар сонирхолтой цөөн баримт хүргэе.

Нарыг дэлхийгээс харахад, шар цайвар өнгөтэй Ангараг дээрээс хөх, цэнхэрдүү байх аж. Учир нь тэндхийн агаар мандал бага зэрэг нүүрсхүчлийн хий, их хэмжээний тоос, тоосонцроос бүрддэг. Тийм байтал дэлхийнхэн яагаад тэндээс амьдрал хайгаад байдаг юм бэ.

Нарны аймгийн дөрөв дэх гариг Ангараг бол хөрст гариг бөгөөд гадаргад нь их хэмжээний ус байсныг илтгэх эрдэс бодисууд илэрсэн учраас  тийнхүү найдах эхний  шалтгаан юм байна. Хэзээ нэгэн цагт амьдрал байсан гэж найдах өөр нэгэн шалтаг нь Антарктидаас 1984 онд олсон солирыг судлахад Ангарагаас “ирсэн” нь батлагдсан бөгөөд “ALH 84001” гэж нэрлэсэн тэрхүү биетээс чулуужсан бактери илэрсэн явдал юм.

Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.