ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна

11555

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын битүүн. Буд гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй  
Суудал: 
Төмөр

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.  Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Танд суралцах, мэргэжлийн дагуу ажиллах хосолсон боломж гарга. Ажил хэрэгт шургуу байдал эрдэм ухаан хоёулаа хэрэгтэй. Оюун ухааны ажил амжилттай. Уран илтгэх чадвар, гүнзгий сэтгэх чадвар гэсэн зэвсгээ ашиглан өрсөлдөгч нараа өөрийн түнш болгон хувиргахыг хичээ. Таны амьдралд амжилт ойрхон байна.


ҮХЭР (4/20-5/20)

Эрсдэл хийж чаддаг хүмүүст таатай өдөр. Сарын сүүлээр эрсдэлтэй алхам хийж ашиг олно. Таны төлөвлөгөөнүүд амжилттай биелж нэр хүндтэй болно. Хорин хүртэл болгоомжтой бай. Түншүүд тань танаас урваж болзошгүй. Хамтрагчтайгаа илүү тааламжтай, чөлөөтэй байх болно. Хүүхдүүд ба эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хэвийн болох ёстой.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Уран бүтээл хийхэд таатай өдөр. Жүжигчид, зураачид, хөгжимчид, телевизийн сэтгүүлчид олны өмнө эсвэл зурагтаар гарсан даруйдаа л од болно. Удаан хугацааны туршид нэр алдараа хадгалах болно. Оны эцсээр хамгийн сайхан мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хуулийн асуудал үүсч, хэрэгцээтэй мэдээлэл саатаж, хэлэлцээ хийх, гэрээт ажлаа биелүүлэхэд хүндрэл учирч мэднэ. Гадаад улсад зорчих, мөн гадаадын хүмүүстэй хамтран ажиллахгүй байхыг зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та тансаг байдалд хүрэхийн тулд хувиа хичээсэн нарийн тооцоотой ажиллана. Тэд бусдын тусламж, хамтын ажиллагааг авахын тулд боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн байна. Хүч хүрэхгүй үүргээр өөрийгөө бүү зовоо, боломжийнхоо хязгаарыг тогтоо.


ОХИН (8/23-9/22)

Сургалт, дамжаанд сурч эхлэхэд таатай өдөр. Шинэ мэдээллүүдийг хялбархан эзэмшинэ. Мэргэжлийн боловсролоо үргэлжлүүл. Мөн мэргэжил дээшлүүлэх курст бүртгүүл. Шинэ, оргилсон ба сонирхолтой холбоог үгүйсгэхгүй. Хуримтлагдсан энергийг юу руу чиглүүлэхийг бодож үзэх хэрэгтэй. Энэ бол урлаг ба уран зохиолоор хичээллэхэд хааяа тохиолдох оновчтой цаг юм.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нөлөө бүхий өндөр албан тушаалын хүмүүстэй холбоо тогтоох оролдлого амжилттай болж та дээдсийн хүрээлэнд орж чадна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө тат. Аливаа нөхцөл ба саналыг хүлээн зөвшөөр. Гэхдээ өөрийн ажил хэргийн санаачлагыг бусдад бүү алд.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Зарлага нь орлогоо давна. Мөнгөө гээж, хулгайд алдаж болзошгүй. Гадаад валютын үйлчилгээ тооцоондоо сонор сэрэмжтэй бай. Та ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Шинэ ажилд орж болно. Гэхдээ асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр хамтын ажлаас зайлсхий. Хамтарсан төсөл боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулахад оролцох хэрэггүй. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орохоос болгоомжил. Та албан тушаал буурч, таны нэр хүнд унаж болзошгүй байгаа тул хянуур бай.


МАТАР (12/22-1/19)

Энэ долоо хоногт та өөрийгөө шахагдсан жүрж мэт мэдэрнэ. Таны хичээл чармайлт үр дүн багатай байна. Одоо танд тамир тэнхээ сайжруулах эм хэрэгсэл шаардлагатай байгааг од эрхэс зөвлөж байна.


ХУМХ (1/20-2/18)

Ажил хэргийн ачаалал ихдэнэ. Энээс болж амьдралын эрч хүч буурах болно. Тиймээс та цагаа зөв зарцуулна уу. Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд таатай. Өчигдөр болсон таагүй явдлуудын учрыг олохыг хичээ.


ЗАГАС (2/19-3/20)

Өдрийн дунд үед муу мэдээ ирнэ. Өр зээл хийхээс болгоомжтой байгаарай. Хийх гэж байгаа зүйлээ дахин нэг сайн нягтлан бодоорой. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.