Хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ

11558

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11 нээс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ.

 Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.