Замын цагдаагийн албаны дарга хөдөө орон нутгийн зарим аймгуудад ажиллалаа

11585

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж харъяа нэгжийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзан Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ болон орон нутагт дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

Ажиллах хугацаандаа Архангай аймгийн нутаг Тарнын гүүрний байнгын постын үйл ажиллагаа, барилгын явцтай танилцаж аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзан Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативийн дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, одоо ашиглагдаж байгаа байнгын постны ашиглалтыг сайжруулах талаар санал солилцсон юм.

Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Цагдаагийн газарт хуучин ашиглагдаж байсан 7 тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн талаар дурьдаж цаашид цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, техник хэрэгслийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаа илэрхийлсэн бол Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зүгээс Хашаат сумын нутаг Тарнын гүүрний байнгын постны үйл ажиллагааг сайжруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа дурьдаж, зарим асуудлыг шийдвэрлэх тодорхой ажил зохион байгуулж байгаагаа илэрхийллээ.


URL:

Нэр: Хнз Огноо: 22 September 2017

Улаанбаатарт хэдэн тэмдэг камер өлгөж чадахгүй дэггүй жолооч нарыг даврааж муу зуршилд сургаж байгаа замын цагдаагийнхан яаж хөдөөд юм хийх билээ.Саяхан замын үүдээс ирэхэд нэгч хурд хэмжигч байгаагүй.Иймэрхүү л ажил хийдэг хүмүүс.Ажлаа ард иргэдийнхээ сэтгэлд хүрэхээр хийхгүй дарга нараа дагаж сайнаа үзүүлдэг хүмүүс одоо больмоор байнаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.