Ebarimt бүртгүүлсэн иргэний дансанд гэнэт таван сая төгрөг оржээ

4f481bcdb4b72d69greatНӨАТ-ын буцаан олголтын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Зарим талаар сугалаа бүртгүүлээд буцаан олголтоо авах нь иргэдэд ашигтай ч гар дээрээс худалдан авалт хийсэн иргэд баримтаа авч чадалгүй хохирсоор үлддэг. Түүгээр зогссонгүй E баримтын сугалааны тохирол үргэлж маргаан дагуулж иргэдийн хардалт сэрдэлтийг төрүүлсээр ирсэн. Ингэх нь ч аргагүй биз. Өнгөрсөн жил гэхэд 400 саяын азтан тодорлоо хэмээсэн ч хоёр азтан тодорч будлиан үүсгэсэн. Хоёрхон хоногийн өмнө хэвлэлээр НӨАТ-ын ажилтан 30 удаа сугалаанд хожсон гэх ч уг мэдээлэлд албаныхан хууль бус аргаар сугалаанд хожих боломжгүй гэж тайлбарлажээ.

Тэгвэл энэ яриа намжаагүй байтал нэгэн иргэнээс НӨАТ-ын сугалааны буцаан олголт гэнэт таван сая төгрөг болж өссөн бөгөөд өдөрт 30-40 мянган төгрөгөөр нэмэгдэж байснаа гэнэт л алга болчихсон гэж хэвлэлүүдэд ярилцлага өгчээ.

Тухайлбал иргэн М-ийн дансанд наадмын өмнөхөн гэнэт таван сая төгрөгийн буцаан олголт нэмэгдэж өдрөөс өдөрт мөнгөн дүн 30-40 мянган төгрөг нэмэгдэж буйг анзаарчээ. Ингээд долдугаар сарын 18-ны өдөр “ Таны данс хамтран эзэмшигчтэй байж болохгүйг анхаарна уу” гэсэн сануулга гарч ирсэн бөгөөд тэр өдөртөө оролгүй маргааш нь таван сая төгрөг алга болчихсон аж. Иргэн М-ийн хэлснээр холбогдох байгууллагад мэдэгдсэн ч НӨАТУС буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн газар руу утасдаж асуухад  IT-ийнхан мэддэг гэсэн хариу өгчээ. Уг асуудалд одоогоор албаны зүгээс ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна. Хамгийн сүүлд Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзориг хэлэхдээ “Албан ёсоор хэлэхэд уг мэдээ ор үндэсгүй, худал зүйлээр дүүрсэн байсан. Манай  нэг ажилтан сугалаанд 30 удаа азтан болж байгаагүй. Одоогоор ажилтнуудаас 20 мянган төгрөг нэг удаа, 100 мянган төгрөг нэг удаа хожсон тохиолдол байна” гэж ярьж байжээ.

Ugluu.mn


URL:

Tags:

Нэр: уур хүрээв Огноо: 22 September 2017

Энэ сугалаа бол: Яадаг ч байсан НО ТОЙ гэж бодож байна. Ингэж их бүртгүүлээд бхад хожихгүй банйа гэж бх уу?? Өөрсдөдөө л тааруулж тэр Лото мотогоо хийсэн байх гэж бодож бн.

Нэр: зочин Огноо: 28 September 2017

Чухам яаж хэн хождогийг ёстой чө л мэдэх байх даа Но -той ноц-той байхаа дээрх бичсэнээс харахад

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.