Г.Төмөрбаатар нэрээ цэвэрлэчихээд НИТХ-ын даргын “ор” рүү зүтгэх ёстой биз

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос уржигдар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хэрхэн үржүүлэхийн хүрдээр сэлбэг хэрэгслийн үнэ өсч ирдэг, ажилчдыг хууль бусаар халдаг тухай мэдээлэл хийсэн билээ. Гэтэл маргааш нь буюу өчигдөр Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос буруу ташаа мэдээлэл өгсөн учраас “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас залруулга хүргүүлж байна хэмээн мэдээлэл хийв.

download (1)

Харин өнөөдөр тус байгууллагын дарга Г.Төмөрбаатар дотооддоо болж буй маргааны талаар өөрийн байр суурийг илэрхийлэх ч завгүй яваа бололтой. Тэрээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга хэмээх суудалд тухлахаар нийслэлийн намын хорооны хуралд сууж, нэрээ дэвшүүлжээ. Уг нь Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь түүнтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт дэлгэж бас ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Магадгүй намын хорооны хуралдаа энэ талаар тайлбар өгсөн гэж найдья. Учир нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг дэгээдсэн албан тушаалын наймаа гэх асуудал Г.Төмөрбаатар даргын багт ч байна хэмээн Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон нь ярихыг хэвлэлийнхэн бүгд хоёр чихээрээ сонссон.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэмээн хэвлэлийнхэнд өөрсдийгөө танилцуулсан Н.Төрбат, Г.Болорсүх нарын хүн зах зээл дээр 278 мянган төгрөгийн үнэтэй  байдаг Троллейбусны “Чоперийн ЕМ 231” гэх нэртэй сэлбэгийг 2 сая 354 мянган төгрөгөөр, 5 мянган төгрөгийн үнэтэй “Контактын шунт” гэх сэлбэгийг 280 мянган төгрөгөөр, 30 мянган төгрөгийн үнэтэй гал хамгаалагчийг 750 мянган төгрөгөөр худалдан авч байна. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар  хууль дүрмийг маш их зөрчиж байна. Сэлбэг хэрэгслийг зах зээлийн бодит үнээс 1-4 дахин өндрөөр худалдаж аваад зогсохгүй хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажилтан албан хаагчдад олгосон тэтгэмж нь хэт зөрүүтэй байгааг нь нотлох баримт нь бидэнд бий хэмээн хатуухан шүүмжилсэн бөгөөд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатарт нийслэлийн Засаг дарга өөрийн эрх үүргийн дагуу хариуцлага тооцож ажлаас халж өгнө үү хэмээн хэвлэлийнхэнд хандсан юм.

Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас сэлбэг хэрэгслийг өндөр үнээр авсан гэх мэдээллийн хариуд “ Дотоодын зах зээлээс хангалт хийдэг. Бүх тээврийн хэрэгсэл хуучирсан. Бөөнөөр авдаггүй өдөр тутамд шаардлагатай сэлбэг запасыг худалдан авч техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Сэлбэгийн талаар албан ёсоор мэдээлэл хийхэд БНХАУ-ын Смест компанийн албан ёсны дистрибютер компаниас холбогдох дээд газрын зөвшөөрлөөр худалдан авалт хийгдэж байгаа болно. Үнийн хувьд албан ёсны үйлдвэрийн үнээр худалдан авалт хийгддэг. Бусад сэлбэг материалын хувьд 2015-2016 оны тэр үеийн худалдан авч байсан үнэ ханшаар одоо худалдан авалт хийдэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна.” гэв. Харин хууль бусаар ажлаас халж байгаагийн тухайд “Зорчигч тээврийн нэгтгэл” нь нийтийн тээврийн стандартыг мөрдөж, иргэдийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг. Тиймээс сахилга хариуцлага, техникийн бэлэн байдал өндөр түвшинд байх ёстой. Иймд ажлын дутагдал зөрчил гаргасан, архидан согтуурсан зөрчилтэй хатуу тэмцэж ирсэн уламжлалтай.  Сахилгын зөрчил гаргасан ажилтанг  Хөдөлмөрийн хууль, дотоод журмын дагуу шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Хууль бусаар ажлаас халсан асуудал байхгүй болно. Өнөөдрийн байдлаар байгууллагын хэмжээнд  35 иргэний хэрэг маргаан  шат шатны шүүхэд хэлэлцэгдэж байна.   2 баазын ҮЭХ дарга нар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.  3 баазын ҮЭХ дарга нь сахилгын зөрчлөөр ажлаас халагдсан болно.”  хэмээн тайлбарлажээ.

Үүнээс харвал НИТХ-ын даргад нэр дэвшсэн, бас сонгогдох магадлалтай гэгдэж байгаа Г.Төмөрбаатарын хувьд хариуцаж байгаа байгууллагынхаа асуудлыг юун түрүүнд цэгцэлж, энэ талаар тодорхой мэдээлэл нээлттэй өгөх нь зүй болов уу.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: ламтан Огноо: 22 September 2017

энэ баасыг баривчилж шалгаад тэр шуурхай зар сонинг нь хурааж хохирлоо төлүүл автобус баазынхаан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.