Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хослол буюу их хүлээлт

Цахимд “Баттулгатай болсон одоо Хүрэлсүхээр модоо хагалуулаад галаа асаах минь” гэцгээж байна. Үнэндээ монголчууд эдгээр хоёр хүний хослолыг ихэд хүсэмжилсэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед улс төрд бугшаад байгаа элдэв асуудлыг цэгцэлж,  авлигын хэргийг нэг мөр болгоно хэмээн найдсан. Ерөнхийлөгч ч тэрхүү хүсэлтийг мэдэрч, оффшорчдын эсрэг өөрийн зүгээс хийх алхамаа эхлүүлээд байгаа билээ.  Түүнчлэн 60 тэрбумын хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, цагаан захтнуудын хэргийг ч давхар хянасаар яваа гэдгийг Тамгын газраас нь мэдэгдээд буй.

 9

Үүнтэй зэрэгцээд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар унаснаар дараагийн Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдах болсон. Тэдний нэг нь Шадар сайд У.Хүрэлсүх. Тэрбээр хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг, шулуун, шударга хэмээн ард иргэдэд үнэлэгддэг.  Улс төр ажиглагчид ч тэднийг төстэй гэх нь бий. “Асуудалд хандаж буй байдал, газар дээр нь шийдвэр гаргаж байгаа зэргээс Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төстэй арга барил, спортын хүний, цэргийн хүний нийтлэг чанар нь иргэдэд ихээхэн таалагддаг” гэж дүгнэдэг бол Монгол судлаач, эрдэмтэн Кимүра Аяако У.Хүрэлсүх, Х.Баттулга нар ёс зүйтэй, ноён нуруутай гэсэн байдаг.

Мэдээж их хүсэмжлэлийн цаана их хүлээлт бий. Ирэх даваа гарагт нээх УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг батламжилна. Өөрөөр хэлбэл тэрбээр Ерөнхий сайдын ажлаа ирэх даваа гарагаас эхлүүлнэ. Ард түмэн эдгээр хоёр эрхэмээс олон зүйлийг хүлээж буй. Хамгийн наад зах нь намын шинэчлэл. Цаашлаад авлигачдыг төрөөс зайлуулах нөсөр том үүрэг бий. Харин тэд тэр их хүлээлтийг биелүүлж чадах уу гэдэг сонирхолтой асуулт үлдээд байна.

Хэрэв тэд эс чадвал улс төрийн карьертаа төгсгөл хийж ч мэднэ. Учир нь тэд биенээ үл таних хүмүүс биш. Тиймээс МАНАН-гийн өөр нэгэн бүлэглэл төрийн толгойд гарсан хэмээн захын иргэд шүүмжилнэ.

Өнгөрсөн хугацаанд эдгээр эрхэмүүдийн холбоог тодорхойлох хэд хэдэн баримт гарсан. Тэдний дунд ах дүүс ч бий. “Hero” энтертайментийн Ерөнхий найруулагч Б.Баатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг өвөө нь тэнгэрт халихийн өмнөхөн танилцуулсан гэдэг. Найруулагч Б.Баатарыг хэзээний Х.Баттулгын хүн гэдэг бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний улс төрийн замнал У.Хүрэлсүхтэй салшгүй холбоотой. Тиймээс ах дүү хоёрын хуурай ах нарын хувьд харилцаа нь тун дажгүй байх нь дамжиггүй юм. Энэ нь ч Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утасны ярианы бичлэгээс тод харддаг.

Тэдний харилцааг тодотгох бас нэг зүйл нь наадмын нээлтийн үеэр дарагдсан нүүр дүүрэн инээсэн зураг. Цахим орчинг нэг хэсэг шуугиулаад авсан энэ зураг нэг зүйлийг өгүүлдэг. Дөнгөж өчигдөрхөн нь Х.Баттулгыг тангараг өргөх үед МАН-ын гишүүдийн гаргасан царайг У.Хүрэлсүхийн инээмсэглэсэн царайтай харьцуулахад л тайлбар илүүц болно. Хэрэв үүнийг үгүйсгэвэл түймрийн асуудлаар Онцгой байдлын комиссын даргын хувьд Ерөнхийлөгчтэй хэрхэн тулж, хамтарч ажилласныг хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Б.Өрнөх


URL:

Нэр: Мөрөн Огноо: 27 September 2017

Тус тусийн ажилаа сайн хийжил байвал болоо

Нэр: zochin) Огноо: 27 September 2017

Одоо л зөв гольдролдоо орох нь дээ

Нэр: Зочин. Огноо: 27 September 2017

МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болж байна даа Ерөнхий сайд тодорхой Хүрэлсүх биз дээ

Нэр: 9/ Огноо: 27 September 2017

Goy l hoslol baina shuudee

Нэр: zoljargal/ Огноо: 27 September 2017

Uls orniihoo toloo shudraga l baival zohitsol ymar hamaa bna

Нэр: БАТАА БАЙНА ӨӨ Огноо: 27 September 2017

Uls orniihoo toloo shudraga l baival zohitsol ymar hamaa bna

Нэр: ///анхаар.... Огноо: 27 September 2017

Одоо л нэг нам шиг нам байж, Мэргэжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй,

Нэр: jdabe Огноо: 28 September 2017

Баттулгатай болсон одоо Хүрэлсүхээр модоо хагалуулаад галаа асаах минь…
Цааш нь хийсвэрлэвэл,
Хаана гал түлэх гээд байна, Гэр орондоо юу? Хээр гадаа юу?
Мод нь хэн бэ? Бас тогоо нь хэн бэ?… Эхлээд Цай буцалгах уу? Хоол хийх үү? Мах, гурил, давс… байна уу? Эрүүл хүнс үү? Импортын бараа юу? Аяга шанагаа яах вэ? гээд тулга тойрсон асуудал өмнө нь ч байсан, одоо ч байгаа, цаашид ч байх л байх…

Гол нь амжиргаагаа аваад явчихдаг, өмгөр ч гэсэн өөрийн гал голомттондоо үр хүүхдүүдээ хоол цайтай байлгаж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх нь жирийн иргэд бидний чин хүсэл, эрмэлзлэл … гээд бичээд байвал зохиол болох нь нээ…

Сэтгэгдэл бичих