Жүжигчин Амараа сурталчилгаанд тоглоод завгүй явна

1506487952_22054270_1897718366911878_1059689888_nСонгуулийн сурталчилгаагаар шуугиан тарьдаг жүжигчин Амараа кино уран бүтээлийнхээ хажуугаар реклам сурталчилгаанд тоглоод завгүй явна. Монгол улсаас анх удаагаа Холливуудын улаан хивснээ алхаж, түүх бүтээсэн жүжигчин Амараа компаниудын хувьд их эрэлттэй хүний нэг бололтой. Учир нь тэрээр саяхан шинээр гарсан Крафт нэртэй шар айрагны рекламанд тоглоод амжжээ. Мөнгө их амласанд нь зөвшөөрөөд гуйсан болгоны рекламанд тоглоод байдаггүй тэрээр Жем Драфт шар айрагны үйлдвэрийн шинэ гаргасан шар айрагны рекламанд тоглосон нь учиртай. Энэ реклам нь цацагдсан даруйдаа нийгмийн сүлжээнд идэвхтэй дэмжлэгийг аваад байгаа юм. Зарим нэг хүмүүс нь Амарааг зөвхөн Крафт уудаг болжээ хэмээсэн бол түүнийг “би юу хийчих вээ” хэмээн шүдэнз зурах вий дээ гэж тоглоом шоглоом болгох нэгэн ч байсан юм.

Жүжигчин Амараа сурталчилгаанд тоглоод завгүй явна

Жүжигчин Амараагийн өвөрмөц дуу хоолой, жинхэнэ Монгол төрх нь энэ шар айрагны сурталчилгаанд тун чиг сайн зохижээ. Гэхдээ түүнийг кино уран бүтээлээс илүү рекламны нүүр царай боллоо хэмээн шүүмжлэх ч хүмүүс байна. Юутай ч сайн жүжигчнээс гадна сайн Пи Ар хийдэг тэрээр өөрөө болон гэр бүлийнхээ хүнтэй хамт кино найруулж, бас реклам сурталчилгаанд ч тоглоод аль альнийг нь амжуулж явна.

Жүжигчин Амараа сурталчилгаанд тоглоод завгүй явна


URL:

Сэтгэгдэл бичих