Баян-Өлгий аймгийн шоронгоос оргосон оргодол 24 жилийн дараа баригджээ

29

Одоогоос 24 жилийн өмнө буюу 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн  хорих ангиас оргосон оргодол Т-г “Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баривчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэрбээр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх  хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд тухайн ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэжээ.

Ялаа эдэлж байх хугацаандаа 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн  хорих ангиас дахин оргож баригдалгүй явсаар 24 жилийн дараа ийнхүү баривчлагджээ.

Оргодол Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ.


URL:

Сэтгэгдэл бичих