Гишүүд сонирхлын зөрчлөөс зугтаж чадах уу

Энэтхэгийн Ерөнхий сайд ёс зүйн зөрчил гаргаснаас болж албан тушаалаасаа огцорчээ. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзахаар орохдоо зузаан том цүнхтэй орсон байна. Энэ нь олон нийтэд хардлага төрүүлж байгаа бөгөөд түүний барьсан цүнхэнд авлига болтол өгөх мөнгө байсан байж магадгүй гэсэн асуудалд ороогджээ. Ингээд л түүнийг огцрохоос аргагүй байдалд хүргэсэн байна. Японы Ерөнхий сайд ч мөн адил. Олон нийтийн ёсзүйн хэмийг сахиагүйгээсээ асуудалд ороогдон албан тушаалаасаа огцордог. Энэ нь төрийн албанд ажиллаж байгаа хүн нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж байх тухайн хүний хариуцлагатай холбоотой.

Харин манай улсын хувьд энэ байдал эсрэгээрээ үйлчилдэг. Төрийн албан хаагчидтай уулзах гэж байгаа хүн том цүнхтэй орно уу, тортой юм шажигнуулаад орно уу гэдэг сонин бус. Тиймээс энэ бүхэнд зохицуулалт хийхээр Х.Тэмүүжин нарын гишүүний санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.

Гэхдээ энэ хуулийн төсөлд гишүүд ороогдох магадлал өндөр байна. Манай 76 төрийн түшээгийн 54 хувь нь компанитай, төрийн албан тушаалтнуудын 200 нь хувьцаа эзэмшдэг байна. Хэрвээ хувьцаа эзэмшдэг нөхцөлд Сонирхлын зөрчлийн хуулийн хүрээнд хэрхэн зохицуулахаар шусгасныг гишүүд хууль боловсруулагчдаас сонирхож байна. Олон улсад мөрдөж байгаа хуулиар 15 хувиас дээш хэмжээний хувьцааг төрийн албан тушаалтан эзэмшдэг нөхцөлд Сонирхлын зөрчлийн хуулийн хүрээнд түүнийгээ мэдүүлж, хугацаатай холбоотой асуудал орж ирэхэд шийдвэр гаргах төвшинд оролцдоггүй байхаар зохицуулалт хийж өгсөн байдаг байна. Энэ талаарх хуулийн төсөл өмнөх жилүүдэд яригдаж байсан боловч гишүүд тэгж, ингэсгээд хэлэлцэлгүй хойшлуулж орхидог “гэмтэй”. Харин энэ удаагийнхыг хэлэлцээд батлах эсэх нь бүү мэд. Мэдээж өөрсдийнх нь эрхэлж байгаа бизнестай холбоотой асуудалд гишүүд ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд ёс зүйтэй хандаж, өөрсдөө оролцохгүй байх нь уг нь зүйд нийцнэ. Гэвч манайд төрийн түшээдийн тухайд харин ч нэг хошуу дүрж өгнө дөө. Эрх ашгийн сонирхол нь үүн дээр л илэрнэ.

Тэр байтугай Ашигт малтмалын тухай хуулийг хаалттай хэлэлцэн баталсан юмдаг. Учир нь манай гишүүдийн ихэнх нь орд лиценз эзэмшдэг. Тиймээс ч хэвлэлийнхэнд биэнесийн жаргал зовлонгоо ил тод зарлахгүйн тулд энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн. Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ч энэ асуудал хөндөгдөж байлаа. БНН-ын дарга Б.Жаргалсайхан
өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түшээдэд халдаж “та нар ашигт малтмалын лиценз гуйх болохоороо манай яаман дээр ирээд өрөөний үүд сахиад суучихдаг биз дээ. Тийм байж өнөөдөр намайг огцруулах асуудал ярьж байдаг олон нүүртэй амьтад” гээд л бухимдах, сүрдүүлэхийн завсар хэлж байсансан.

Учир нь энэ хуулиар төрийн албанд ажиллагсад хувийн эpx ашгийн үүднээс аливаа шийдвэр гаргахад нөлөөлөх, ах дүү хамаатан садан, нутаг нутгийнхаа хүний талд шийдвэр гаргахад нөлөөлөхийг хязгаарлаж буй юм. Төрийн албанд ажилласан хүмүүс “гэнэт баяжигчид” болдгийг амьдрал дээрх олон жишээгээр харж болдог. Хэдхэн жилийн өмнө л гэхэд төрийн албанд ажиллагсдын цалин бага, Төрийн албанд ажиллаад хэдхэн жил болсон хэрнээ 20-30 жил бизнес хийсэн хүнээс илүү амьдарч байгаа албан хаагч байдаг. Тиймээс энэ хуулиар авлига бий болоход хөрс нь болж буй үзэгдлийг нэг талаар ил болгож, тодорхой хариуцлага тооцох ажээ.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад эргэн тойронд нь олон асуудал хондогчох нь Мэдээж. Тухайлбал Э.Бат-Үүл гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалтад протокол хөтөлдөг байя. Тухайн хүмүүс юу яриад гарч байгааг хэн ч мэдэхгүй. Уулзаад л гардаг. Уулзалтаар яригдсан тэмдэглэл байдаггүй. Магадгүй, Ерөнхийлөгчийн ажлын албаны өрөөнд хувийн асуудлаа яриад гарсан байхад хэн түүнийг хянах вэ гэх асуудлыг хөндөж байсан.

Х.Тэмүүжин нарын өргөн барьсан хууль засаглалыг сайжруула , авлигaaс урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих ч зэрэг шаардлагыг үндэслэн боловсруулсан юм. Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үрэгтэй зөрчилдсөн, хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авлигад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх юм байна.

Уг төсөлд төрийн албан хаагчийн мөрдөх ёстой ёс зүйн хэм хэмжээ, төрийн үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх зэрэг асуудлыг хуульчлахaар тусгасан нь шинэлэг зохицуулалтын бий болгожээ.

Тиймээс Сонирхлын Зөрчлийн хуулийн хүрээнд түүнийгээ мэдүүлҗ хувьцаатай болон өөрсдийнх нь эрхэлж байгаа бизнестэй холбоотой асуудал орж ирэхэд шийдвэр гаргах төвшинд оролцдоггүй байх төрийн хүний ноён нуруу гаргаж чадах болов уу, эрхэм түшээд.

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих