Төрийн цагдааг доромжилсон залууг 340 мянган төгрөгөөр л торгоно

62

Өнөөдөр төв шуудангийн уулзвар дээр 1793 УБҮ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашины жолооч цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, зүй бус аашилж, цагдаагийн албан хаагчийг доромжилжээ. Түүнийг дуут дохио ашиглах зөвшөөрөлгүй, өнгө зөрүүлсэн гэх үндэслэлээр шалгахад тэрээр ийнхүү бүдүүлэг, зүй бус авирлаж, цагдаагийн албан хаагчийг элдэвээр доромжлон, “Чамайг яахыг чинь харъя” хэмээн сүрдүүлсэн байна.

Уг хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн биед хүч хэрэглээгүй ч доромжилсон тул Зөрчлийн хуулийн 15.4 дүгээрт зааснаар 250 мянган төгрөгөөр, харин дуут дохионы өнгө зөрүүлсэн, зөвшөөрөлгүйгээр ашигласан үндэслэлээр 10 онооноос 3 оноог хасаж, 80 мянган төгрөгөөр торгожээ.

Баян айлын “БАНДГАР” хүүгийн зүй бус авирласан энэ үйлдлийг ердөө 340,000 төгрөгөөр торгоод л өнгөрөөнө. Өөрөөр хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй гэнэ. Өмнөх хуулиар 7-14 хоног баривчлах заалт байжээ. Харин одоо хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвхөн 250 мянган төгрөгөөр торгох л заалт бий…

Мөнгөтэй хүнд 340 мянган төгрөг юу ч биш. Хэнтэй ч юу гэж харьцсан ч болно. Салаавч гаргаж, элдэвээр доромжилж, бах таваа хангачихаад 340 мянган төгрөг…

Ийм л хуулийг баталчихаад байгааг хууль тогтоогчид анхаарна биз… ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХ-ийн дэд сайд С.Батзаяа нар хуулийг мэдрүүлнэ гэж бичиж. Гэхдээ тэдний авах арга хэмжээ ердөө 340 мянган төгрөг….

А.БЭХИ 
ТӨР.мн


URL:

Нэр: Билэгээ Огноо: 30 September 2017

нэг танхай залуу автозам дээр танхайраа л биз. тэр хууль зүйн сайд, дэдсайдад ямар хамаа байнаа. та нарын хийж байгаа хууль чинь иймэрхүү нөхдүүдийг галзууруулж байгаад л анхаарч, засаж залруулахаа бодох хэрэгтэй шүү. наад үйлдлийг чинь шалгадаг, хуулийн дагуу хийгдэж байна уу үгүйг нь хянаж байдаг тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын л асуудал байтал хуулийг мэдрүүлээд өгнө энэ тэр гэх шиг, их завтай байна даа. яамыг нь татан буулгачихвал яасан юм.

Сэтгэгдэл бичих