Цагдааг доромжилсон этгээдийг “80-хан” мянган төгрөгөөр торгожээ

1faa1fdbc74020795d8dc433a8cfca84Олон нийтийн сүлжээгээр нэгэн маяактай машинтай залуу цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь доромжилж байгаа бичлэг өчигдөр олны анхаарлыг ихэд татсан билээ. Энэхүү бичлэг дээрх 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн иргэн Ц.Б гэгчийн гаргасан хууль бус үйлдэлд нь :
-Зөрчлийн тухай хуулийн /15.2 дугаар зүйлийн 2.3. дахь хэсэгт заагдсан төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ бас
-Эрүүгийн хуулийн /23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж байгаа аж.
Мөн иргэн Ц.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио буюу маяакийг зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улс төрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогджээ.

Мэдээллийн эх сурвалж: ЦЕГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих