Монголын хүнсчдээр тоглосон Б.Лхагважав ажлаа өг

1507089526_13“Хятад-Монголын экспо 2017” үзэсгэлэн худалдаа өнгөрөгч сарын 26-30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагджээ. Энэ үзэсгэлэн худалдаанд Монголын бизнес эрхлэгчид дутуу дулимагхан оролцсон болоод ирж. Ингэж хэлэхийн учир Монголын бизнесменүүд бараа бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдааны лангуу тавиуранд бус цоожтой чингэлэгт хадгалуулж байгаад ирсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар манай улсаас Монголын урдаа барьдаг аж ахуйн нэгжээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцохоор бараа бүтээгдэхүүнээ Хөх хотрууачуулжээ. Гэвч зарим аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн Хятадын хил дээр хураагдаж устгагдсан байна. Ийн Монголын бизнес эрхлэгчид үзэсгэлэн худалдаанд оролцож чадаагүй шалтгаан нь уг үзэсгэлэнг манай талаас хариуцан зохион байгуулсан ХХААХҮЯ,МҮХАҮТ-ынхныунхиагүй, зохион байгуулалтгүй байгаагаас үүдэлтэй гэж дээрх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байв. Бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, устгуулсан бизнес эрхлэгчид ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нарт хандаж нөхцөл байдлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Гэвч “Буцах хүнд ачаа бүү дай” гэдгийг адилаар салбарын сайд нь огцорч үүрэг гүйцэтгэгч болсон гэсэн шиг уг асуудлыг шийднэ гэж ярьсаар өнөөдрийн хүртэл шийдэж чадалгүй нутаг буцжээ.

 Харин Монголын бизнесийн салбарыг толгойлдог Б.Лхагважавнь үзэсгэлэнг гардан зохион байгуулах ёстой байтал үзэсгэлэнгээс хэдэн төгрөг хэрхэн унагах вэ гэж толгойгоо гашилгаж байгаад л ирсэн бололтой. Угтаа уг үзэсгэлэнд оролцогчдыг Б.Лхагважавтангууд бүртгэж, зохион байгуулалтад оруулах учиртай. Гэвч үндсэн үүргээ умартаж, Монголын бизнес эрхлэгчид,Монголын хүнсчдийн нэр хүндийг Эрээний гааль дээр устгуулчихаад ирж. Үзэсгэлэнг зохион байгуулагч Хөх хотын талаас үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг байрлуулах буудал, хоол ундыг бараг 100 хувь даахаар тохирсон бололтой. Харин Б.Лхагважав ерөнхийлөгч үүнийг нь овжиноор ашиглаж Монголын талаас явж байгаа бизнесменүүдээс буудлын мөнгө, хоол ундны мөнгийг нь урьдчилж хураан авсан гэх. Хүний нутагт Монголын бизнес эрхлэгчдийг өмгөөлж хамгаалж, эцэг шиг нь байх учиртай Б.Лхагважав ерөнхийлөгч ийм байдалтай явсаар салбарын сайдтайгаа ч уулзахгүй Монгол руу зугтаажээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг Эрээнд устгалд оруулжээ

Үзэсгэлэн худалдаанд Монголын томоохонд тооцогддог Сүү хувьцаат компаниас эхлээд жирийн саальчин хүртэл оролцохоор явжээ. “Сүү” хувьцаат компанийнхан бараа бүтээгдэхүүнээ чингэлэгт ачуулж байхад зэрэгцээд иргэнДолжин/төлөөлүүлэв/ч “Сүү” компанийн барааг Хөх хотод борлуулж хэдэн төгрөгийн ашиг олохоор ачуулсан аж.

Уг нь энэ үзэсгэлэн худалдаа хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг. Гэтэл уг үзэсгэлэнд хөдөөний саальчин хүртэл сүү, цагаан идээгээ борлуулахаар явсан гэдэг нь өөрөө хамгийн том эндүүрэл болчихсон мэт. Мэдээж хятадын тал Монголоос очиж байгаа бараа бүтээгдэхүүнээс хамгийн түрүүнд шинжилгээний бичиг, үйлдвэрийн сав баглаа боодлыг харах нь энгийн үзэгдэл. Гэтэл “Фермер дээрээ үнээгээ сааж байтал үзэсгэлэнд оролцож мөнгө ол гэж хоршооноос дуудсан” хэмээн ярьсан гэххоржоонхүртэл Хөх хотыг зорьсон галт тэргэнд өрнөжээ. Үүнд өнөөх л Б.Лхагважавтангууд хариуцлагагүй ханджээ гэж үзэхээс өөр арга алга.

Арван долоон компанийн хөрөнгөөр тоглосон П.Сэргэлэн сайд ажлаа өгөхөөр хүлээж сууна уу?

Матрын булан: Монголын хүнсчдээр тоглосон Б.Лхагважаважлаа өг

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь Эрээнд устгаж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа нэхэл дагуултайхан шиг Хөх хотод очжээ. Гэвч мөн л Хятадын Хорио цээрийн албанаас 40 тоннын чингэлэгтэй барааг нь нээж өгөхгүй байсаар нутаг буцаажээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд тухайн үед нь өргөдөл бичиж өгчээ. Үүний дагуу П.Сэргэлэн сайд Хятадын талтай уулзаж, “Үзэсгэлэнг хоёр хоногоор сунгахаар боллоо, та нарын барааг өгөхөөр боллоо” гэж мэдэгдсэн ч төд удалгүй боломжгүй болсон гэх хариу өгсөн байна. Ингээд үзэсгэлэн чсунгагдалгүй, Махны салбарынхан бүтээгдэхүүнээ ч авч чадалгүй Хятадын хил хаагдахааснаахнуурамжиж эх орондоо иржээ.

Монголдоо томоохонд тооцогддог “Мах маркет” ХХК, “Хүн-ОД” ХХК,Трасттрейд” ХХК, “Мах импэкс” ХК зэрэг 17 компани уг үзэсгэлэнд хамгийн багадаа 20 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй явсан аж. Үүнээс Эрээний хил дээр”Мах Маркет” ХХК-ийн бараанаас дээж хэмээн 18 хайрцгийгавч үлдсэн байна. Бусад нь Хөх хотод очсон ч Хятадын Хорио цээрийн газраас лацыг нь задалж өгөөгүйгээс одоо болтол чингэлэгт хадгалагдаж байгаа гэх. Ийн үзэсгэлэнд оролцуулна хэмээн хошгируулж аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө, мөнгөөр тоглосон сайд нь “нададпадгүйн” үлгэр лугаа ажлаа өгөхөөр зэхэж байгаа бололтой.

Их хэмжээний самар авч яваад баригджээ

Монголын талаас ачаа ачсан машины чингэлэгээс хуш модны самар их хэмжээгээр илэрчээ. Энэ нь өнөөх л бүртгэлийг хариуцлагагүй зохион байгуулсан Б.Лхагважаверөнхийлөгчийн цэргүүдийн хийсэн ажил бололтой. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор явсан аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийн ярьж буйгаар өмнөх үзэсгэлэн худалдаанд оролцоход компаниудад тодорхой шаардлага,цензур тавьдаг байсан аж. Тухайлбал, томоохон аж ахуйн нэгжүүд их бараатай, жижиг аж ахуйн нэгжүүд бага бараатай гэх мэтээр зүй ёсны шаардлага тавьдаг байж. Харин энэ удаад компани, жижиг дунд үйлдвэрлэгч, фермерийн эзэн,саальчин, самарчингэх маягаар авч явсан бололтой. Үүнээс үүдэн гарал үүсэл тодорхойгүй, сав баглаа боодолгүй цагаан идээ, түүхий мах, самар зэрэг гаргахыг завдсанаар томоохон аж ахуйн нэгжүүдээ хөлдөө чирээд ирсэн нь ийм учиртай ч байж мэдэх.

http://tonshuul.mn/index.php?newsid=11517


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.