“Аз хур” хуурамч гэх хямдралыг ШӨХТГ шалгаж байна

f63d2dcaf8fdb28f96b97472db304108Хямдрал нэрээр олон түмний халаасыг сэгсэрч байна. Хамгийн хэрэгтэй, сайн, сайхан зүйл тэгтлээ хямдардаггүй шүү дээ. “Номин” сүлжээ дэлгүүрийн хямдрал гэж олныг гонсойлгосон зүйл удаа дараа болоод, тэд ч ичээд, иргэд ч бухимдада таг болсон. Яг энэ түүхийг “Аз хур” номын дэлгүүр бараг давтчихлаа шүү дээ.

Тодруулбал, “Аз хур” номын их дэлгүүрийн “72 цаг 72 хувийн хямдрал” байв. Номд дугаарлаж байгаа иргэд ч ёс зүйтэй, дэг журамтайгаар дугаарлан хүн бүр багадаа л 3-5 ном худалдаж авч байгаа харагдсан.

Эднийх 70 хүртэл хувийн хямдрал зарлаад байгаа гэж байсан тул иргэд ингэж олноор очсон хэрэг. Гэвч олны урмыг хугалсан нэг зүйл нь номын хуучин үнээс илүү үнэ нэмж бичээд, шошгон дээр нь давхарлаж наасан явдал байлаа.

“Хаан төрийн нууц”, “Цагаан соёот”, “100 баримт” зэрэг номнуудын үнэ нь хямдрах битгий хэл нэмэгдсэн байсанд худалдан авагчид ихэд гомдол мэдүүлж, ШӨХТГ-т хүртэл ханджээ. Тиймдээ ШӨХТ уг номын дэлгүүрийг шалгаад эхэлсэн байна.

Харин үүнтэй холбоотойгоор ШӨХТ-аас “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээллийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын даргын 2017.10.03-ны өдрийн 1/14 дугаар удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Аз хур” ХХК-ийн номын хямдралтай худалдаанд хяналт шалгалтын ажил хийгдэж байна.

Тус хямдралтай худалдаанаас номын худалдаа хийгээд үнийн дүнгийн зөрүүтэй байгаа иргэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт худалдаж авсан ном, нотлох баримтын хамт ирж мэдэгдэнэ үү” гэсэн байна.

Ер нь хямдрал нэрээр бусдын халаасыг сэгсэрдэг нөхдийг энэ мэтээр шалгаж байх хэрэгтэй юм байна. Яагаав хүнсний дэлгүүрүүд хугацаа дууссан бүтээгдэхүүнийхээ шошгон дээр шинэ хугцаа бичээд давхарлаж наачихаад, хямдрал хэмээн борлуулдаг шүү дээ. Уг нь тэр нь хогийн саванд орох ёстой хүнс байтал хүний ходоодонд орчихдог.  Харин эднийх үнийг нь нэмж бичиж шошго наасан хэрнээ хямдрал гээд зарчихсан байгаа юм хэмээн ШӨХТГ шалгаж байна.

Г.Наран

zaluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих