Дэлхийн улс орнуудын шоронгийн хоол ямар байдаг вэ?

Дэлхий дээр тусгаар тогтносон улс орон бүр нийгмийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэрэгтнүүдийг засан хүмүүжүүлж, ял эдлүүлэх шоронтой байдаг. Тэгвэл ял эдлэгчдэд ямар хоол өгдөг бол… Тухайн орны хөгжил, эдийн засгийн нөөц бололцоо, хүний эрх, эрх зүйн төлөвшсөн байдлаас харгалзан улс орон бүрийн шоронгийн өдөр тутмын хоол, хүнс харилцан адилгүй өөр байдаг байна. Ингээд дэлхийн зарим нэг улс орны шоронгийн хоолыг таницуулж байна.

1. АНУ – Тухайн улсын ихэнхи мужид Nutraloaf хэмээх нэгэн төрлийн таташ өгдөг байна. Жил бүр шинээр ял эдлэх хоригдлуудын тоо нэмэгддэг төдийгүй нийт хоригдлуудын өдөр тутмын хэрэглээний зардал болон цагийг хэмнэхийн тулд энэхүү таташыг албан ёсоор шоронгийн хоол болгохыг хуулиар зөвшөөрч шийдвэр гаргасан байна. Nutraloaf-ын орцонд багахан үхрийн татсан мах, лууван, томатны сүмс, төмс, майлз, давс, ургамлын тос, халуун чинжүү, жигнэмэг, нарийн боовны үртэс үйрмэг, сүү, тараг, цөцгий зэрэг цагаан идээний холимог зэргийн нийлүүлж зориулалтын хоол процеслогч машинд хийж бэлэн таташ болгон хольж ялтан тус бүрт зориулан нэг удаагийн идэх хэмжээгээр дөрвөлжин болгон шахаж гаргадаг байна.

Жижиглэн татаж шахсан олон төрлийн орцноос бүрдсэн энэхүү хоолыг энгийн хүн хоолойгоороо давуулах тийм ч амар бус бөгөөд таагүй үнэр, амттай гэнэ. Гэхдээ үүнийг хүнлэг бус гэж хэлж болохгүй. Эрдэмтэд хоол судлаачдын судалгааны үндсэн дээр энэхүү хоолыг шоронгын хоол болгосон бөгөөд нас биед хүрсэн хүний биед шаардагдах бүхий л эрдэс, тэжээл багтсан өег, тэжээллэг хоол гэнэ шүү.

Мексик зэрэг зарим оронд дээрхээс санаа авч мөн л олон төрлийн орц, найрлаганаас бүрдсэн шахмал таташ өгдөг байна. Гэхдээ орц найрлага янз бүр байх ба вандуй, эрдэнэ шиш, байцаа, манжин болон адууны мах, бүхэл үр тарианы гурил, будааг оролцуулан шахмал таташ хийдэг байна. Энэ хоолыг хоригдлууд өдөрт 3 удаа иддэг.

Nutraloaf – аас гадна АНУ-ын шоронгийн дунд түгэн дэлгэрсэн нэг зүйл бол Pruno юм. Гэхдээ үүнийг хоол гэх үү, шөл, зутан гэх үү, уух зүйл гэх үү гэдэг нь нэлээн эргэлзээтэй учир нь энэхүү хоолны орцонд алим, жүрж, хүнсний ногоо, амтлагч, сүү, талх, исгэгч, кетчуп гэх мэт ёстой л юу хүссэнээ хольж гялгар торонд хийж даршилан амч оруулж иддэг байна.

Энэхүү хоолны орцонд юу юу орсноос шалтгаалж нэг бол чихэрлэг нэг бол иссэн гашуун амт ордог бөгөөд хоригдлууд өдөр тутмын хоол хүнснээс үлдсэн хэсгүүдийг нийлүүлж өөрсдөө иймэрхүү хоол хийж идэж уудаг байна. Энэ нь тэд өдөр тутам иддэг шоронгын хоолны нэг амтнаас үйдаж залхсан төдийгүй чихэрлэг, шорвог, исгэлэн амтуудыг мэдрэхийн тулд өөрсдөө ийм зүйл хийж иддэг гэнэ.

Мөн дэлхийн нэлээд хэдэн орнуудад хамгийн түгээмэл шоронгын хоол бол цөцгийтэй үхрийн татсан мах юм. Хачиранд нь хар талх өгдөг аж. Энэхүү хоолыг өглөө, өдөр, орой гээд өдөр бүр иднэ. Үхрийн мах нь хоригдлуудад зориулж их хэмжээгээр урьдчилан бэлтгэж даршилсан мах байдаг аж.

Өмнөд Солонгосын шоронгын өдөр тутмын хоолонд ердөө л цагаан будаа, буурцаг байдаг аж. Хоригдол бүх насаараа хорих ял авсан ч үхэн үхтлээ ганцхан энэ хоолыг л иднэ. Зарим тохиолдолд шоронгын харгалзагчын зан аашнаас шалтгаалж энэ хоолоо идэж чадахгүй байх өдөр цөөнгүй байдаг гэнэ.

Хойд солонгос бол социалист дэглэмтэй дэлхийн цөөхөн орны нэг. Тиймдээ ч шоронгийн хоригдлууд хүний тоонд орохгүй бөгөөд дэлхий дээрх хамгийн харгис, хэрцгий эрүү шүүлт, хүнд нөхцөлтэй шорон хэмээн яригддаг. Тэр нь ч үнэн. Улс төрийн ялтан, тэрслэгч хэмээх хүнд ял авсан бол шоронд тамлуулж тэндээс амьд гарна гэдэг бараг боломжгүй зүйл ажээ. Хоригдлуудад өдөр тутам тогтмол хоол, ус өгдөггүй ба өглөө гэхэд хатаж хоршсон, өтөж ялзарсан тариа, эрдэнэ шиш, вандуй зэргийг л алдаг оног өгдөг байна. Тухайн улс орон шоронгийн хоригдлууд битгий  хэл энгийн ард түмнээ тэжээж чадахгүй өлсгөлөнд нэрвэгдэж байдаг улс билээ.

Харин хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг, улс төр, нийгэм эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй Скандинавын улс гэх мэт энэрэнгүй хуультай улс орнуудын ял эдлэгчдийн өдөр тутмын хоол нь дунд сургуулийн сурагчдын өдрийн хоолноос нэг их ялгагддаггүй байна. Тэд шинэхэн бөгөөд олон төрлийн хоол хүнс идэхээс гадна өдөр бүр өөр хоол иддэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.