Өнөөдөр 64 хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж байна

11785

Өнөөдөр Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр билээ. Энэ өдөр 64 хос гал голомтоо бадраахаар Гэрлэх ёслолын ордонд захиалга өгсөн байна.

Монголчууд эртнээс Билгийн тооллоор Намрын дунд сарын шинийн 17-ныг хурим найр хийхэд хамгийн сайн өдөр гэж үздэг. Тиймээс энэ өдөр Гэрлэх ёслолын ордны ачаалал эрс нэмэгддэг билээ. Бусад өдрүүдэд дээд тал нь 30 хос захиалга өгдөг бол энэ өдөр хоёр дахин илүү захиалгатай байгаа гэдгийг Гэрлэх ёслолын ордны зохион байгуулагч хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих