Өөгшсөн нөхөд буюу халаасны хулгайч нараас айхын учир…

150734384159d83de180726Нийтийн тээвэр, хүн ихтэй газрууд, зах болон супермаркетууд гээд хаана л хүн ихтэй газар байна тэнд халаасны хулгайч нар явж байдаг. Тэд нараас айж цүнхээ сугавчлан /хавчих гэдэг нь илүү тохиромжтой байж магадгүй/ явсан ч сиймхийг андахгүй сурсан нөхдүүд мөнгө түрүүвчийг хулгай хийгээд л авчихна. 90 оноос өмнө хулгай хийдэг хүмүүс гээд бараан царайтай муу хувцастай хүмүүс байдаг байсан бол одоо энэ арай ч үгүй байлгүй дээ ийм сайхан хүүхэн, залуу яаж хулгай хийдэг юм гэж хэлмээр нүдэнд дулаахан төрхтэй залуус хулгай хийх юм. Амар хялбараар амьдран хулгай хийж олсон хэдэн төгрөгөөрөө үнэтэй брэндийн хувцас авдаг л байх. Гэхдээ ямар нэгэн зүйлд үйлийн үр гэж байдгийг тэр хүмүүс мэддэггүй ойлгодоггүй нь харамсалтай. Өнөөдөр болж байвал маргааш яахав гэсэн ахархан бодлоор амьдарагсад дэндүү их болжээ.

Сэдвээсээ дэндүү хазайчихлаа.

Халаасны хулгайчид гэж манайд дархлагдсан хүмүүс болжээ. Цагдаа нар нь хамтрагчид болчихсон юм уу бүү мэд хэлээд тоохгүй “Өө наад зүйл чинь олдохгүй ээ” гээд хэрэг нээгээд л хаачихна. Хулгай хийгчид нь олуул явдаг болохоор хулгай хийж байгааг нь харсаныг хэлсэн хүмүүсийг бүлэглэн зодох юм уу “пиретик”дчих нь. Нэг ингэж хаширсан хүн болон түүний ар гэрийнхэн ахиж хулгай хийж байгааг харсан ч хэлэхгүй нүдээ аниад л өнгөрнө. Дархлагдсан хулгайч нартай яаж тэмцэх юм бэ

Жишээ 1: Манай хамаатны “Д” охин автобусанд нэг хүний түрүүвчийг хулгай хийж байхыг харчихаад түрүүвчийг чинь хулгай хийх нь гэж хэлж сэрэмжлүүлчихээд буух буудал нь болоод буужээ. Гэтэл хулгай хийх гэж байсан залуу хамт буугаад ямар хөөрхөн нүдтэй юм гээд нүүрэнд гар хүрэх шиг болсон. Гэтэл нүднийхэн доод талд хорсоод нүүрийг нь дагаад шингэн зүйл урсаад эхэлж гэр нь автобусны ойролцоо болохоор гэртээ гүйн орж үзтэл пиретикээр зүсчихсэн байж. Аз болж нүд нь өртсөнгүй. Буруу зүйл хийж байгааг харчихаад хэлсэн биш хорвоог харах нүдгүй болохоо шахсан.

Жишээ2: Нэг бүсгүй автобусанд оюутан охины цүнхний цахилгааныг онгойлгоод түрүүвчийг нь авах гэж байгааг хараад шууд хэлчихэж чадахгүй цүнхний эзэн охиныг “Хүүе сайн уу”  гэж хэлээд очихдоо чихэнд нь “Чиний цүнхийг ухах гээд байна. Чи намайг таньдаг юм шиг байгаарай” гэж хэлтэл нөгөө бүсгүй чинь ойлгохгүй муухай хараад өөр газар очиж зогсож. Харин туслах гэж оролдсон бүсгүй автобус зогсонгуут буутал хулгай хийх гэж байсан залуу дагаад буусан тул ойролцоох дэлгүүртээ оржээ. Гэтэл дэлгүүрийн гадаа 2-3 залуутай хамт зогсоод гарч ирэхийг нь хүлээж байгаа байдалтай харагдаж. Дэлгүүрийн худалдагчид “Энэ хүмүүс ингээд байна. Надад туслаач” гэтэл “Бид дэлгүүрээ хаагаад орой мөнгөтэй харьдаг. Энэ хүмүүсийн дургүй хүргэчихвэл орой биднийг дагаж магадгүй. Ийм хүмүүсээс айдаг” гэж хэлээд туслах хүн олдсонгүй. Аргаа бараад нөхөр лүүгээ залгаж дуудаад 1 цаг гаруйн нөхрөө ирэхээр хамтдаа явжээ. Тэр болтол тэр хулгайч болон найзууд нь дэлгүүрийн гадаа байж л байсан байна.

Жишээ 3: Нэг найз маань автобусанд болсон явдлаа ярилаа. Автобус зогсож хүмүүс буун өөр хүмүүс орж ирээд автобус хөдөллөө. Автобусанд аав охин хоёр явж байж. Аав нь жаахан халамцуу. Гэтэл халамцуу аав нь “Чи саяын буусан охины утсыг хулгай хийсэн. Утсыг нь эргүүлж өгөөч” гэж хэлтэл боловсон хувцасласан хоёр залуу “Та буруу харсан байх бид хоёр хулгай хийгээгүй” гэсэнд “Юу яриад байгаа юм бэ, би авахыг чинь харсан” гэж хэлсэнд нөгөө залуус  тэр эрэгтэйг заамдан авч зодох гэжээ . Гэтэл ойр хавьд зогсож байгаа хүмүүс ийн хэн нь ч дэмжихгүйгээр барахгүй харин ч аав охин хоёроос холдон зогсоод надад хамаагүй гэсэн юм шиг хандсан байна. Охин нь санаа зовон “Ааваа та буруу харсан байх, чимээгүй яв” гэж хэлэн аавыгаа хамгаалах гэж оролдож байтал автобус зогсон миний буух буудал болчихсон. Буугаад тэр автобусны номерийг цээжлэн цагдаа руу утасдаж хэлсэн. Харин тэр аав охин хоёр болон хулгай хийсэн хүмүүс юу болсоныг мэдээгүй гэнэ.

Жишээ 4: Автобус кондукортой явдаг байхад надад тохиолдсон явдал. Автобусны кондуктор цүнхээ болгоомжтой авч яваарай. Наана чинь хулгайч ороод ирсэн байна гэж ориллоо. Гэтэл хажууд нь яваа залуу “Та юу яриад байгаа юм” гэтэл кондуктор “Чи хулгай хийдэг биз дээ. Түрүүний явалт дээр нэг охины цүнхийг хулгайлсанаас болж би цагдаад дуудагдсан” гэж хэлтэл тэр хулгайч “Чи надаас өөрцгүй биздээ. Би хулгайлсан зүйлээсээ чамд дээжийг нь өгдөг. Тэгэхээр чи ч бас хулгайч гэсэн үг” гээд тэр хоёр нэг буудлын турш маргалдан автобусны дараагийн зогсоол дээр хулгайч залуу бууснаар тэр хэрүүл намдаж билээ.

Жишээ5: Өчигдөр өглөөхөн миний хажууд зогсож байсан хүүхэн гараараа занган “Энэ хулгайч бололтой миний цүнхийг ухаж байна” гэж нэг цэвэрхэн хувцасласан цайвар царайтай, урт  үсээ боочихсон залууг заалаа. Тэгэхэд нь би нөгөө залууг харчихаад өөрийн цүнхээ дээш нь өргөн болгоомжилж байтал автобус зогсож нөгөө хүүхэн, хулгайч хоёр хоёулаа буугаад явчихлаа. Тэр хулгайчийг зааж өгсөн бүсгүйд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй гэртээ харьсан байгаасай гэж санаа зовж залбирч үлдсэн.

Энэ бүхэн жишээ бичигч миний эргэн тойронд болсон явдал. Хүн болгонд хулгайч нартай холбоотой асуудлууд зөндөө л таарч байгаа. Хүн бүр мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөрдөг аминч зангаа мартаж тэдний эсрэг хэлж , ярьдаг бол хулгайч нар ингэтлээ өөгшихгүй л байх даа. Хувиа хичээгч Монголчууд. Өнөөдөр би л болж байвал бусад нь яасан ч яах уу гэх бодлоос нь болон олон хүмүүс хохирсоор л байх уу…

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих