НИТХ өнөөдөр даргаа сонгох уу

olloo_mn_1507513719_13608254_1188311407856013_27885743_n(1)НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр үргэлжлэн хуралдах тов гаргасан билээ. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөгдсөний дараагаа төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын нэрийг НИТХ-ын даргад өрсөлдүүлж байгаа. Санал хураалтаар нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан. Завсарлагааны хугацаа дуусгавар болж өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хуралдсан ч МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар хуралдаан дахин хойшилж өнөөдөр хуралдахаар болсон юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих