ХЯТАД ЗӨВХӨН МОНГОЛЫГ БИШ ОХУ-ЫГ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ЭЗЛЭЭД ЭХЭЛЖЭЭ

11812

Читээс ирсэн Хятад судлаач Орос нөхөртэй уулзаж нилээн сууж ярилцав. Оросууд эхэндээ Хятадуудыг газар тариалан тариа, ногоо тарихдаа гаргуун хэмээн тооцож тэдэнд их хэмжээгээр үржил шимтэй газруудаа өгсөн ба эхэндээ ч зөв шийдвэр байж хэмээн бодож байж гэтэл 4 жилийн дараа тариалж байсан газраа орхин шинэ газар тариалаад дахиж хуучин газартаа уринш ч хийхгүй хаяад байсны учирыг 16 жилийн дараа олжээ. Хятадууд маш хортой ОХУ-д хориглосон химийн хүчтэй бордоонууд ашиглаж өндөр ургац авдаг байсан ба тэр газар дахин сэргэхгүй, байгаль орчинд маш хортой нь шинжилгээ судалгаагаар нотлогдсон байна. Ганц газар тариалан ч биш гахай тахианы аж ахуй, загас үржүүлэг зэрэг ХАА-н салбартаа тэднийг оруулж хэрхэвч болохгүй тухай биднийг сэрэмжлүүлэн ярьж байна. Мөн ойн мод гаргахын тулд тэд ойд гал тавьдаг тухай ч хэлж байна.
Танайд харьцангуй гайгүй байгаа дээрээ энэ асуудлыг ҮАБЗ дээрээ ярьж хориглосон хууль журам гаргах хэрэгтэй гэж чин сэтгэлээсээ зөвлөлөө. Мөн Хятад улс цэвэр усны хомсдолд орсон тухай онцгойлон захиж байлаа. Монгол улс Хятадаас мал таргалуулдаг элдэв тариа оруулж ирдэг нь малын удмын санд шууд нөлөөлж хоёр дахь үеэсээ дархлааждаг тэр нь хүний эрүүл мэндэд асар хортой үлдэцтэй, хорт хавдаруудыг бий болгож буй тухай ч ярьж байна лээ. Манай хил гааль, мэргэжлийн хяналтынхан тусгай албад анхаарах хэрэгтэй чухал асуудал бол энэ мөн л дөө.
Зураг дээр байгаа хятад хүний футболк нь дээр ЭНД БИД АМЬДАРНА гэж байна.

Эх сурвалж: DMNN


URL:

Нэр: Зочин Огноо: 15 October 2017

Одоо манай улсад энэ байдал хүзүүгүй хүн мөнгө харсан дарга нарын буянгаар давтагдаж эхэлсэн .ХАА газар тариаланд аюул заналхийлж байгааг үгүйсгэх аргагүй.Малын халдварт дахин дахин гараад байгаа нь ямар учиртай юм бол доо.

Сэтгэгдэл бичих