Хотын захиргааны гадаа нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна

11821

Баянгол дүүргийн удирдлага захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлаж, НИТХ-ын хуралдааны үеэр хотын удирдлагуудтай уулзахыг шаардаж байсан.

Тус автобусны буудлын наймаачид 10-ыг харьцах 60 метр квадрат хөрс нь бохирдсон талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ч тус дүүргийн тамгын газар хариу өгөөгүй учраас худалдаа эрхэлдэг 12 иргэн ажлын байраа хамгаалахаар 168 цаг өлсгөлөн зарласан. Гэвч тус дүүргийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа юм. Тэгвэл яг одоо эдгээр иргэдийн төлөөлөл болох н.Мишиг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа танхимын гадна нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр “Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё” гэх уриатай лоозон барьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.