Долдойдуулсан хүнээр МАХН-ыг удирдуулж болохгүй

71siaojo1b1f355of3ld9r8d0h

МАХН-ын гишүүд намын дотоод асуудлаар  Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-МАХН-ын гишүүд намаа өөрчилье шинэчилье гэж бусад гишүүддээ хандан уриалж байна. Манай намын бодлого  нэг хүний үгээр явж байна. Бид нийгэмд  шударга ёсыг тогтооё гэж  дүрэмдээ заасан. Гэтэл өнөөдөр намын дотор бодлогын зөрчилдөөн явагдаж байна. Зөв буруугаа хамтарч хэлэлцье гээд МАХН-ын бага чуулганыг хуралдуулъя гэж байна хэмээлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-МАХН-ын дүрмээр бага чуулганыг хуралдуулдаг гурван субъект байдаг. Намын дарга, Гүйцэтгэх товчоо,  бага чуулганы гишүүдийн гуравны нэг нь шаардсан тохиолдолд бага чуулганыг  хуралдуулдаг. Өмнө нь бид гуравны нэгийн шаардлагыг хүргүүлж байсан. Бидний шаардлага ажил хэрэг болоогүй.  Одоо гарын үсгийг дахин цуглуулахаас өөр арга байхгүй. Аливаа нам Их хурлаа их хурлаа хийх ёстой. Намын бага чуулганаа хуралдуулаад Их чуулганаа хийнэ. Өөрийн үгээр явуулах гэсэн, долдойдуулсан хүнээр энэ намыг удирдуулж болохгүй хэмээн мэдээлэв.  Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Зөрчилдөөн юунаас үүсээд байна вэ?

 

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-Нам нэг хүний бодлогоор явахгүй. Хамтын бодлогоор явах ёстой. Үүн дээр зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс бага, их чуулганаа хийж, алдаагаа засч залруулах ёстой.  МАХН-ын Гүйцэтгэх товчоог удирдаж байгаа хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй.

 

-Намын даргадаа хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Шууд утгаар нь хэлж болохгүй. МАХН-ын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдож болно гэж дүрэмд заасан. Намын их чуулгандаа тайлангаа тавиад дахин олонхийн санал авч сонгогдоод явах эрх нь байгаа. Намын дүрмийн дагуу явна. Н.Энхбаяр даргын хувьд тайван ажиллах боломжийг нь өнгөрсөн хугацаанд өгөөгүй. Сонгуульд оролцуулахгүй байсан. Намын бүх хүмүүс хариуцлагатай ажиллах байсан.

Н.Энх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих