СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧИЛ ИХЭЭР БҮРТГЭГДЖЭЭ

olloo_mn_1507535840_22279801_984195525054537_6947524198989136624_nНамрын налгар өдрүүд дуусч жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас зарим даваа, гүвээ, зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос гадна ихэнх жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгаад авсан юм.

Замын цагдаагийн албанаас өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой гэж анхааруулсан боловч бидний хэнэггүй зангаас болж зам тээврийн осол, хэрэг гарсаар байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 07,08-нд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртжээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. Энэ амралтын өдрүүдэд хурим, найр ихээр болсонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил ихээр бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 3 тохиолдол бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Орон нутагт Архангай, Сүхбаатар аймгуудад ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

Эх сурвалж: ЗЦА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.