Ойрын 2 хоногт хур тунадас цас орж, шуурч хүйтэрнэ

the-mongolian-countryside-is-beautiful-in-winter-photo-credit-philipp-weindichЦаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10 дугаар сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Ойрын 2 хоногт хур тунадас цас орж, шуурч хүйтэн байна -


Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-нд зарим газраар цас, 12-нд нутгийн хойд хэсгээр, 11,13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 9-11,13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч 15-нд уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 4-9  хэм хүрч дулаарна.



Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 10-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 2-7 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, зүүн хэсгээр  шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.



Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-10 нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж явган шуурна. Салхи 9-14-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч шуурна. 9-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 5-10 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.