Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардлаа

11847

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад “Манай улсад төсвийн болон урсгал тэнцлийн хосолмол хүндрэл учирч ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан 2017-2018 онуудад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасанд эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэд хөдөлмөрчид бухимдалтай байна.

Учир нь тус холбооноос бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн судалгаагаар хүний нөөцийн хүрэлцээ хангамж стандартаасаа 10-55 хувиар дутагдалтай, эмч ажилчид ажлын байрны стресс, дарамтанд өртөж, нэг эмч, сувилагчид 2-3 хүний ажлын хавсарч хийж, халдвартай, хортой, хөдөлмөрийн хүнд иөхцөлд цаг наргүй ажиллахын зэрэгцээ сард авч байгаа дундаж цалин хөлс нь 387,1- 660,7 төгрөгийн цалингаараа амьдралынхаа наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, өрийн дарамтанд амьдарч байна.

Энэ оны 1 дүгээр сарын 19-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрийн 3.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлзлцээр байгуулж, шийдвэрлэнэ” гэж туссан ч Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хзлэлцээр эхэлсэн ч ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байна.

Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлгийн 115.1 дэх заалтн хүрээнд хамтын маргааныг ажилтны төлөөлөгчид эдэлж, энэ оны 10 сарын 23- ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг ачааны хүндийг үүрч байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл үүсээд байна. Иймд Олон Улсын Валютын Санд хандан эрүүл мэндийн салбарын ажилтнууд дараах ШААРДЛАГА-ыг хүргүүлж байна. Үүнд:

1. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах,

Шаардлагыг хариуг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү.

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудтай нэгдэн ОУВС-ын гадна талбайд цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэх ба цаашид хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.