Чоно борооноор гэгчээр У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахаас өмнөх бужигнаан

c9f6874d40d847c363c6d7ed62bb3925УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар шийдвэрлэсний дараа буюу есдүгээр сарын 18-нд Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлүүддээ нэгэн чиглэл өгчээ.

Албан бичгээр өгсөн энэ чиглэлдээ “Засгийн газрыг шинэчлэн байгуулагдах хүртэлх хугацаанд Төр, захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийлгэхгүй байх арга хэмжээ авахын зэрэгцээ Төрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх халах сэлгэх, шилжүүлэх зэрэг хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргахгүй байх” үүрэг чиглэлийг өгсөн байна.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулна хэмээн мэдэгдэж байсан.

Гэвч бодит байдал дээр шинэ засгийн газар нь бүрэн дүүрэн байгуулагдаагүй, салбарын сайдууд нь томилогдоогүй байхад сандал ширээний асуудал хэдийнэ яригдаж, халаа сэлгээ эхэлчихжээ.

Чоно борооноор гэдэг шиг Засаг солигдох сургаар салбартаа халаа сэлгээ эхлүүлж байгаа газар бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба өнгөрсөн долоо хоногийг албан тушаалын халаа сэлгээтэй, сандал ширээний хэрүүлтэйгээр өнгөрөөв.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн долоо хоногт бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь энэ хэмээн олон хүнийг халж сольж, үүнийг дагалдаж бас цөөнгүй хүний цолыг нэмжээ.
Энэ талаар Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Цогоогоос тодруулж эргэн мэдээллэх болно.

Шинэ Ерөнхий сайдын өвлийн хүйтэнд сандал ширээ нааш цааш зөөлгөхгүй гэсэн амлалтыг сөргүүлж тэд бүтцийн өөрчлөлт эхлүүлж байгаа нь хэний эрх ашиг вэ? Хучин ч үгүй, шинэ Засаг төвхнөөгүй үүлэн чөлөөний нар шиг үеийг ашиглаж, ойрын хүрээллийнхнийгээ албан тушаал, цол тэмдгээр шагнах ажлыг яаравчлан эхлүүлж байна гэдгийг ойрын эх сурвалж нь хэлж байгаа юм.

Төрийн албаны зөвлөлийн сануулга чиглэлийг үл тоон ийн бүтцийн өөрчлөлт нэрээр хийгдсэн томилгоо, халаа сэлгээний цаана хэн нэг эрх мэдэлтний эрх ашиг явж байна хэмээн хардах шалтгаан бий.

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн ажил үйлчилгээг хэвийн шуурхай явуулах, тэрчлэн дарга нар амны уншлагаа болгодог төрийн албан хаагчдын тогтвортой ажиллуулах тухай амнаасаа ийн буцаж байна.

Эрх мэдэлд хүрсэн дарга нар төрийн албаар ингэж хувийнх мэт тоглож, үг үйлдэл хоёр нь өдөр шөнө шиг болчихжээ.

Zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.