Энэ өдрийн зурхай /2017.10.11/

enlightenment-cafeӨнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 21. Буд гараг.  Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

                          Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага
: Нэр өнгө  
Суудал: 
Хий       

Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй …

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Хамт ажиллагсадтайгаа харьцахад хүнд өдөр. Хэрүүл маргаан, сөргөлдөөн үүсч мэднэ. Ойлголцохыг хичээж, бусдад дарамт үзүүлэхгүй байх хэрэгтэй. Ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж дэмий хов чалчих хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Од эрхэсийн нөлөөгөөр та хэн ч хүршгүй мэт харагдана. Тэр тусмаа ганган тансаг байдал, гоёмсог үйл хөдлөлөөрөө бусдын анхаарлыг татна. Хайр дурлалд болгоомжтой нухацтай ханд. Удаан хугацааны гүн гүнзгий харьцаа тогтоо. Ханьдаа үнэнч бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мэргэжлийн ур чадвараа харуулж өөрийн үгээ үйл ажлаараа батлан харуулна. Эрүүл мэнддээ анхаар. Зарим нэг хямрал зовиур илэрвэл заавал мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө ав. Ажлын ачаалал сэтгэлийн хөөрөл гутралд хүргэж болзошгүй.


 М