СӨҮЛ КИМ ЧЕН УНЫ АМЬ НАСАНД ХАЛДАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ АЛДЖЭЭ

Хойд-СолонгосХойд Солонгосын хакерууд өмнөд хөршийнхөө тусгай албаны серверээс Пхеньянтай хийх дайны цогц төлөвлөгөөг хулгайлсан байна. БНСУ-ын парламентын гишүүн Ли Чоль Хи-гийн хэлсэнээр, нийт 235 гигабайт хэмжээтэй мэдээллийг алджээ. Энэхүү нууц мэдээлэлд Ким Жон Уны амь насанд халдах төлөвлөгөө хүртэл багтаж байсан гэх мэдээллийг өнөө өглөө (2017.10.11) ВВС агентлаг мэдээлжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам одоогоор энэ асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм байна.

Хойд Солонгосын хакерууд өмнө нь Сөүлийн биткойн арилжаанд хууль бусаар нэвтрэхийг завдсан боловч амжилтгүй болсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.