Багануур дүүрэгт газар хөдөлжээ

olloo_mn_1507690246_olloo_mn_1475233085_olloo_mn_1427333870_gazarxudlultНийслэлийн Багануур дүүрэгт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус дүүргээс хойд зүгт 20 км-т /Е47091’00”, N108043’00’’/ аравдугаар сарын 09-ний өдрийн 09:04 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-ээс цахим шуудангаар ОБЕГТ- ирүүлжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан байгаль орчны улсын байцаагчаас тодруулахад тухайн газар нь “Хужиртын ам, Нарангийн ар” гэдэг газар бөгөөд тухайн газарт нутаглаж буй малчдад газар хөдлөлт мэдрэгдээгүй гэсэн хариу өгчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.