Хууль бусаар тарвага агнасан иргэнийг баривчилжээ

тарвагаНийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг  эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байна. Түүний хэлсэнээр өмнө нь зөвшөөрөлтэй тарвага агнадаг байсан гэнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван  жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргасан.

Сүүлийн жилүүдэд энэ амьтаны тоо толгой эрс цөөрч 15 сая орчим толгой байсан тарвага  таван сая болтолоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт бий.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.