УБТЗ-ын удирдлагад залилан, хулгайн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг томилсон байжээ

11872

Авлигатай тэмцэх газрын дэргэд байгуулагдсан Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь есдүгээр сарын 23-аас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Иргэдийн зүгээс 28 төрлийн өргөдөл гомдол ирүүлсний дотор хамгийн ноцтой нь УБТЗ-ын удирдлагуудтай холбоотой асуудал байна гэдгийг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан онцоллоо.

11873

Тухайлбал УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтнууд АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэх тодорхойлолт аваагүйгээр томилогдсон аж. Эдгээрт, Авлигын асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, 2015 онд ял авсан хүн Хяналт шалгалтын дотоод аудитын даргаар, 80 саяын залилангийн гэмт хэргээр шүүхэд ял завшсан хүн Худалдан авах ажиллагааны даргаар, Хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлсэн хүн Хөдөлмөр харилцааны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгааг тогтоосон гэж АТГ-ын дэргэдэх ОНЗ мэдээллээ.

АТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулж тэдгээр албан тушаалтнуудыг халах шийдвэр гаргажээ. Харин  шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ОНЗ-өөс өчигдөр шалгалт хийхэд тэдгээр албан тушаалтнуудыг орлогч болгон албан тушаалыг бууруулсан зөрчил илэрсэн байна гэв.

Түүнчлэн Зам тээврийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цогтгэрэл УБТЗ-ын машин унаж, бензин тосоор хангуулдаг байсан нь тогтоогджээ. Энэ нь Ашиг сонирхлын тухай хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байна. АТГ-аас энэ асуудлыг зохицуулаагүй байна хэмээн Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэв.

Р.Улам-Оргих


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.