АТГ-ын даргын өрөөнд хэн орж болох вэ

11875

АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдээ өөрийн өрөөндөө оруулахаас татгалзжээ.

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл өнгөрсөн 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Тус зөвлөл АТГ-ын байранд байрлаж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтран ажиллаж байна. Харин одоогоор том даргынхаа өрөөнд орж үзээгүй байгаа аж. Энэ талаар олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын өрөөнд бүх хүмүүс орох боломжтой. Гэтэл АТГ-ын даргын өрөөнд орох боломжгүй байна. Гэхдээ бидний оруулна гэдэгт найдаж байна” гэв.

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих