Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхааралд

Сэргээн засалт, сургалт,үйлдвэрлэлийн төв жүжигчин Г.Ундармаатай хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД  ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БИЙ БОЛГОЁ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хийсэн бүтээлийн чанар өнгө үзэмжийг сайжруулах зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гар урлал, оёдол, хатгамлын чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн багшийн зөвлөгөө сургалтыг  үнэ төлбөргүй  өгч харилцан туршлага солилцох уулзалт үйл ажиллагаа зохион байгуулагдана. Иймд та бүхнийг  хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалтад ирэхдээ өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээ авч ирэхийг хүсье!

Жич: Уг үйл ажиллагаанд ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийг цаашид зарж борлуулах, тэднийг тогтмол орлоготой болгох ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Сургалт хаана: Cүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв.

Хэзээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ны 11:00 цагт

Холбогдох утас: 99042569.

 22407469_536739563347056_105307499_n 22407484_536739566680389_1906824545_n 22414559_536739570013722_145378368_n


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.