Жеки Чаны нууц охин лесби гэдгээ дэлхий нийтэд зарлалаа

olloo_mn_1489637879_JC-735x400Холливуудын алдарт жүжигчин Жеки Чаны нууц охин Этта лесби гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Жеки Чаны нууц охин тэрбээр өдгөө 17 настай бөгөөд өөрийн Инстаграм хуудаснаа 30 настай найз бүсгүйн хамт авахуулсан зургаа нийтлэн, албан ёсоор ижил хүйстнээ сонирхогч гэдгээ дуулгалаа. Нэгэн үе Этта өөрийнхөө эцгийг Жеки Чан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдэж байжээ.

'I am in awe at the support and love': Jackie Chan's daughter Etta Ng has come out as a lesbian and posted messages on Instagram this week thanking everyone for their support. She is pictured with girlfriend Andi Autumn (left)

Учир нь Эттагийн ээж Элайн Нг И-Лэй нь 1990 онд Азийн мисс байсан төдийгүй Жеки Чантай 1999-ээд онд болзож байсан юм. Жеки Чан энэхүү явдлаа алдаа байсан гэж мэдэгдсэн бөгөөд охиноо өөрийнх гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй аж.

Этта үргэжлүүлэн Жеки Чан бол миний эцэг биш, гагцхүү биологийн эцэг, Би түүнийг хэзээ ч аав гэж дуудахгүй” хэмээн ярижээ. Үүний дараа Этта Хонгконгд суурьсан аж. Мөн Эттаг ижил хүйстнээ сонирхогч гэх мэдээлэл түгэн дэлгэрсний дараа “Миний найз охин бид хоёрын харилцааны талаар хүмүүс ямар хандлага үзүүлж байгаа нь гайхмаар. Олон дагагчид биднийг дэмжиж эерэгээр хүлээн авч байна. Гэвч Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тийм ч таатай санагдахгүй байна” гэв. Алдарт жүжигчин Жеки Чан 1982 онд Жоан Линтэй гэрлэлтээ батлуулж өдгөө 34 настай Жейси гэх хүүтэй билээ.

Э.Ариун


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.