Иракийн засгийн газрын цэрэг Киркук хотыг авч курдчууд зайлан оджээ

kirИракийн засгийн газрын цэрэг өчигдөр Киркук мужийн төв Киркук хотыг эзлэн авч, Курдчуудын өөртөө засах бүсийн зэвсэгт хүчин тэндээс зайлан явсан байна.

Иракийн засгийн газрын цэрэг тус хотын зээл гудамж, мужийн захиргааны байр, төрийн өмчийн умардын нефтийн компанийн төв байр зэрэг гол гол дэд бүтцийг хяналтдаа авсан бөгөөд ойр хавийн олон суурин, цэргийн баазыг ч эзэлжээ.

9-р сарын 25-нд Курдын бүс холбогдох талуудын эсэргүүцлийг үл хайхран, тусгаар тогтнолын тухай олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд Иракийн парламент мөн өдөр шийдвэр баталж, Курдын бүсийн тусгаар тогтнолыг хориглох арга хэмжээ авахыг засгийн газраасаа шаардсан юм.

Түүний дараа засгийн газрын цэрэг Курдын бүсийн захиргааны удирдлагаас гаднах “маргаантай бүс”-ийг эзэмшилдээ авч эхэлсэн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих