УИХ гишүүн Л. Гүндалай буга тэжээдэг

УИХ гишүүд дотроо дэггүй гэдгээрээ алдартай багын зангаа тавиагүй гэж хэлмээр сахилгагүй маркийн нэг нөхөр бол Л.Гүндалай.

Заримдаа түүнийг тоглоом шоглоомд дуртай нэгэн нь Гүнбалай ч гэж дуудах нь бий. Түүний гэр бүлийнхэн бүгд л далайтай нэртэй. Ахыг нь Баяндалай, эгчийг Оюундалай, дүүг Дэлгэрдалай гэдэг. Тэрээр 11 дэх хүүхэдтэй айлын 8 дэх нь болон мэндэлжээ.

Олон хүүхдүүдийн дунд өссөн болохоор ч тэрүү тэрээр их хөдөлгөөнтэй. Түүний өдөр тутмын амьдрал ч нэгэн хэвийн өнгөрдөггүй гэнэ. Учир нь юм юманд байнга л өөрийгөө сорьж үзэх дуртай зан нь түүнийг ийнхүү тайван байлгадаггүй бололтой. Түүнийг зүгээр суулгадаггүй зангуудын нэгэн буга тэжээх. Тэрээр нутагтаа  долоон буга тэжээдэг бөгөөд ирэх жил үр төлөө авах гэж байгаа гэнэ шүү.

Мянгат малчин гэж цол байдаг юм чинь “Би мянгат бугачин болно оо” гэж ярьж суудаг гэнэ дээ. Тун удахгүй мянгат бугачин гэдэг цолыг хуульд өргөн барьж оруулаад “Би мянгат бугачин хүн” гэж хэлж чадах л хүн дээ.  Ер нь яагаад болохгүй гэж. Чадаж байгаа юманд арга ч үгүй шүү дээ. Долоог нь мянга болохыг нь хүлээе дээ.

С.Ерөө


URL:

Сэтгэгдэл бичих