Энэ өдрийн зурхай /2017.10.18/

a00533852adac3681568a476f436938e_x3Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 29. Буд гараг.  Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал: 
Мод     

Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ ордныхон өнөөдөр нийгмийн ажилд ажлын байр дээрээ, амралтын газар, эмнэлэг, шашны байгууллагуудад юу хийж чадахаа харуулах өдөр. Хэрэв та нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох юм бол бүх хүслээ биелүүлж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Амьдралын эрч хүч суларч, янз бүрийн өвчин тусч болзошгүй. Таны дархлаанд намрын амин дэмийн дутагдал нөлөөлж байна. А витамин, амин дэм нөөцөл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүл, гэр орны асуудал ихээхэн цаг хүч авч мэргэжлийн ажил хэрэгт саад тотгор болно. Арилжаа наймааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулбал сайн. Ашиг орлого олно. Хайртай хүмүүстэйгээ сайн ойлголцож чадна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өвчин тусч, тамир тэнхээ муудах, эргэн тойрны хүмүүс эмх замбараагүй болох магадлалтай өдөр. Сэтгэл санааны хувьд тогтвортой байж хөл үймээнд бүү авт. Биеэ авч явах байдалдаа анхаар. Бүх өр зээлээ төл, Өнөөдөр та өнгөрсөн үеийн хүнд байдалтайгаа тулгарч материаллаг талаасаа түүнээсээ хамааралтай байдалд орж мэднэ. Шинэ ажил орсон бол хүнд байж, ядрах магадлалтай.


АРСЛАН (7/23-8/22)   

Гоомой хэлсэн үг, худал амлалтаас болж бага зэргийн үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Гэнэтийн тохиолдол, эсвэл нөхцөл байдал ашигтайгаар бүрдсэн тохиолдолд асуудлууд шийдвэрлэгдэнэ.


ОХИН (8/23-9/22)

Сарын хоёрдугаар хагаст биө махбодийн ачаалал ихдэж, стресст орох магадлалтай. Даралт ихсэж, толгой өвдөж магадгүй. Эм уухийн оронд сайн амар. Хүйтэн юм бүү идэж уу, хоолой өвдөнө. Энэ тохиолдолд халуун жин тавибал үр дүнтэй Та биеэ барьж чадалгүй хайртаасаа бусад хүмүүст маргаан эсвэл хэрүүл өдсөн зүйл хэлж болзошгүй. Өнөөдөр хоол боловсруулах систем суларна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зорилго, ялалт амжилтад хүрэх өдөр. Энэ өдөр олонхи нь таатай боломжийг ашиглан тавьсан зорилгодоо хүрнэ. Тухайн нөхцөл байдалд тохируулан бусад хүмүүсийн сонирхолыг татна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та нойр хоолоо умартан сурч хөдөлмөрлөх болно. Таны сурлага, нэр хүнд хэн нэгнээс ихээхэн хамааралтай байх нь. Шалгалтад бэлтгэхдээ шинэ аргуудаас гадна хуучны шалгарсан аргуудаас ашигла. Гэнэтийн саад тотгор тохиолдвол бүү сандар, та түүнийг хялбархан даван туулна.


НУМ (11/22-12/21)

Таны бүх төлөвлөгөөг эвдэх гэнэтийн нөхцөл байдал үүсч болзошгүй. Шинэ танилуудтай болох, харилцаа холбоо тогтооход сайн алсын аялалд явах хэрэггүй. Нөхцөл байдалд тохируулан ухаалаг овжин хөдөл. Ихэнх нь ажил, сурлагадаа хүч чадлаа бүрэн дайчилбал муугүй үр дүн амсаж урамших бололтой.


МАТАР (12/22-1/19)

Цаг агаарын байдлаас шалтгаалж зүрх судасны өвчин хүрч магадгүй. Хүйтэн салхи шуургатай бол гэрээсээ хол явсны хэрэггүй. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Амарч алжаалаа тайлах боломжтой болно. Гэвч чөлөөт цагаа нэмэлт орлого олоход зориулах болно.


ХУМХ (1/20-2/18)

Бусдыг дууриах дургүй ч тоглоомын дүрмийг та дагах л болно. Энэ нь таныг мэдрэлийн ядаргаанд оруулна. Бусад албан тушаалтны өмнө толгойгоо бөхийлгөөд, ханцуй шамлан ажилдаа орох юм бол өөртөө асар их туршлага олж авч чадна. Ингэх нь таны байр сууриа бэхжүүлэхэд ч тус болно.


ЗАГАС (2/19-3/20)

Идэвхтэй бүтээлч өдөр. Хайр дурлал, уучлал, залбирлын хүчинд энэ өдөр өнгөрнө. Өнөөдөр чухал шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй. Уран бүтээлчдийн ажлыг од гаригс ивээнэ. Өнөөдөр удирдлага, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэйгээ уулзахад амжилттай байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.