“Ах дүү гурав” Адал явдалт, Инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ

22365191_152680982000036_4619480860452439854_nМонголын хошин урлагт өөрийн орон зай, байр суурийг нэгэнтээ бүтээж чадсан, та бидний сайн мэдэх Захиалгат инээт энтертайнмэнт цоо шинэ уран бүтээл болох “АХ ДҮҮ ГУРАВ” адал явдалт инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгоход нэгэнтээ бэлэн болжээ.
Тус киноны гол дүрүүдэд Дорнод аймгийн тодотголтой авьяаслаг уран бүтээлчид болох СТА Х.Манлайбаатар \City man\,  СТА Р.Адьяа Ө.Мөнхэрдэнэ \Мөөжиг\, дүрүүдэд МУГЖ Мягмарнаран, СТА А.Энхжин  болон бусад залуу уран бүтээлчид тогложээ. Үзэгчдийн зүгээс тус киноны нээлтийн талаарх хүлээлт их байгааг хэвлэлүүд болон холбогдох фэйсбүүк хуудсуудын мэдээлэл илтгэж байна.
Дорнодчуудын хувьд тус киног тэсэн ядан хүлээх бас нэг шалтгаантай нь киноны зураг авалтын онцлох хэсгийг Буйр нуур, Мэнэнгийн тал, болон Чойбалсан хотын төвд хийсэнтэй холбоотой юм.
Захиалгат инээд энтертайнмэнтын чадварлаг уран бүтээлчиддээ амжилт хүсэе.
Дорнод нутгийн мэдээний Чойбалсан.мн сайт чадварлаг уран бүтээлчдээ дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.

URL:

Сэтгэгдэл бичих