Г.Золзаяа найзтайгаа хүн зодож тэнсэн харгалзаж байв

Олны танил хүмүүс биеэ зөв авч явах бичигдээгүй хуультай. Бусдад үлгэр дуурайлал үзүүлэлгүй гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял авч байсан алдартнуудын хэргийг эргэн санацгаая.  Энэ удаад жүжигчин Г.Золзаяа бусдыг зодож танхайрсан үйлдлийн талаар санацгаая.

Жүжигчин Г.Золзаяа найз болох А.Баяржаргалтай хамт цэнгэн хөгжилдөж байхдаа бусадтай маргалдан улмаар зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Энэ хэрэг 2013 онд болсон ч шүүхээр 2014 онд таслагдсан түүхтэй. Тодруулбал, Г.Золзаяа, Г.Номин, А.Баяржаргал нар нь согтуугаар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт 2013 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан Ж.Ану, Ж.Гэрэлчимэг нарыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Үүний улмаас

Анугийн биед “…нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт, зүүн шуу, баруун гучны, цээжний зүүн доод  хэсгийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлийн учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг тогтоосон. Мөн Ж.Гэрэлчимэгийн биед “…баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр  үсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг тогтоосон байдаг.

золоо1

Г.Золзаяа нь Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  эмэгтэй, дээд боловсролтой жүжигчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд энэ хэргийнхээ тухай  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 01 дүгээр сарын 05-06-нд UB Паласын зүүн талд байрлах МАХ бааранд Ану, Гэрэлчимэг нарын 5-6 охинтой
маргалдсан. Уг маргаан бол өлгүүр дээрээс хувцасаа авах үед үүссэн. Тэгээд тэндээс салаад баруун 4 замын уулзвар дээр Анугийн машинтай тааралдсан. Учраа олчихьё гэж бодоод дагаад Голомт хотхон руу орсон. Гэрэлчимэгтэй учраа олоод сууж байтал Ану ирээд ийм асуудал болсон. Манай хоёр найз биднийг салгаж байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэж мэдүүлж байв.

Тэгвэл энэ хэргийн талаар хохирогч Ж.Анугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2013.01.05-ны шөнийн 01 цагийн орчим …баарнаас гарах гээд үүдэнд нь байдаг өлгүүрээс хувцасаа авахаар зогсож байсан. Өлгүүр орчмоор олон хүн байсан ба намайг …Золзаяа намайг санаандгүй байдлаар түлхсэн би ард зогсож байсан эгчийгээ налан зогссон. Тэгээд дахин зогсож байтал Золзаяа дахин намайг түлхсэн. Тэгээд манай дүү Энэрэл “та зүгээр яваачээ согтуу юмуу” гэж хэлсэн. Тэгтэл Золзаяа “тэнэг бацаан минь зүгээр байгаарай” гээд хуруугаараа Энэрэлийн нүд рүү чичээд байсан …Тэгээд баарнаас гараад дуудлагын жолоочтойгоо машиндаа орж суусан. …бас бид нар маргалдсан ба бид машиныхаа цонхыг онгойлгон маргалдсан. Тэд биднийг “п… я…” гэх мэтээр харааж байсан ба тэгэхээр нь бид ч бас тэр үгээр нь харааж маргалдсан. …Голомт хотхон руу явсан тэгээд баруун дөрвөн замын орчим явж байтал манай дуудлагын жолооч “араас нэг жийп машин дагаад байна. Та нарыг таньдаг хүн юм биш үү” гэсэн. Тэгээд бид баруун 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр зүүн талаас ирж уулзвар дээр бүтэн эргэн Голомт хотхон руу ороод грашийн үүдэнд зогссон. Тэгэхэд тэр жийп машин араас ирээд хажууханд зогссон. Тэр машин 15-.. УНА.улсын дугаартай Ланд Круйзер маркийн автомашин байсан ба тэр машины араас 11-.. УБ. улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашин ирж зогссон. Тэгсэнээ манай машины хаалгыг онгойлгоод Золзаяа орж ирээд суучихсан. Тэгэхээр нь би “чи ямар учраас хүний машинд орж ирж байгаа юм бэ, чамтай ярих юм байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд гарахгүй байсан. Миний машиныг дуудлагын жолооч залуу барьж байсан ба би урд талд сууж арын сандал дээр Гэрэлчимэг эгч сууж байсан. …би чи машинаас “буу” гэсэн. Тэгтэл Золзаяа намайг шууд үсдээд авсан. Тэгэхэд нь …би гараараа хаасан ба тэгэхэд араас нь хэнийх нь мэдэгдэхгүй хөл орж ирээд намайг өшиглөөд байсан…” хэмээн мэдүүлсэн байдаг.

Хэргийг цагдаа, прокуророос мөрдөн шалгаж, Эрүүгийн хуулийн  181.2.1 – догшин авирлаж; 181.2.5. – бүлэглэж үйлдсэн хэмээн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүхээс Г.Золзаяа, А.Баяржаргалтай нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна тэдний хувийн байдал, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Г.Золзаяа, А.Баяржаргал нарт оногдуулах хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  үзсэн. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон байна.

Улмаар Г.Золзаяа, А.Баяржаргал нарыг тус бүр 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оноож, эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Улмаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул ялыг хөнгөрүүлэн нэг жилийн тэнсэн харгалзах оноож байв.

Өдгөө Г.Золзаяа томоожин төлөв түвшин амьдарч байгаа. Тайз, дэлгэцийн бүтээлд дүр бүтээж, засарсан хүмүүжсэн гэдгээ нотолж байгаа юм. Архи ууж болохгүй, архи уугаад зодоон хийж бүүр ч болохгүйг жүжигчин бүсгүйн энэхүү хэрэг тодоос тод харуулж байна.

TAC.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.