Курдын бүстэй Иракийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр нефтийн наймаа хийж болохгүй

irak(2)Иракийн Нефтийн яам өчигдөр ”Гадаад улсын засгийн газар, нефтийн компаниуд Иракийн төв засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Иракийн Курдын Өөртөө Засах оронтой Курдын бүс нутагт нефтийн наймаа хийж болохгүй” хэмээн мэдэгджээ.

Иракийн Нефтийн яамны сайдын мэдэгдэлд “Үндсэн хууль, бусад хууль дүрмийн дагуу, зөвхөн Иракийн төв засгийн газар болон Нефтийн яам гадаадтай Иракийн хил доторх нефть, байгалийн хийн эх баялгийг нээж ашиглах ба хөрөнгө оруулах гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй юм. Үүнээс гадуур байгуулсан бүх гэрээ, хэлэлцээр хууль бус юм” гэжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.