АН-ын бүлгийн гишүүдийг чуулганд урилгаар суулгах уу?

1508490291_tbd“Сайд болох гэж байгаа нөхдөөс дөрвөн хүн л сууж байна. Хорь хүрэхгүй гишүүн энэ танхимд байна. Ардчилсан намаас нэг ч хүн алга. Ардчилсан намынхныг хуралдаа ирэхийг урьж байна” хэмээн өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сонгогчдынх нь өмнөөс тэдний ажлыг санууллаа. Тэрээр, “Хөдөө, орон нутаг руу явж УИХ-д сонгогдох болохоор очоод сайхан, сайхан юм ярьчихдаг. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын асуудлыг ярьж байхад хуралдаа ирдэггүй байж таарахгүй. Өнөөдөр хүнснээс ангид хүн хаана ч байхгүй. Бүгдэд хамаатай асуудал. Ажлын байрыг хамгийн олноор бэлтгэх боломжтой нь ХХААХҮ-ийн салбар юм. Төрийн ордон 24 цаг ажиллаж болно. Гишүүд нэг өдөржин хуралд суугаад ядарцгааж болохгүй.

Улаанбаатар хотдоо оруулаад ирсэн малын шүлхий өвчнийг зогсоох арга байна. Шүлхий өвчин нь ихсээд байхад вакцинаас 12 тэрбум төгрөг хэмнэсэн гэдэг ямар утгатай үг вэ” хэмээн Б.Батзориг сайдад энэ олон асуудалд анхаарлаа хандуулахыг захилаа.
Д.Оюун
undesten.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.