Реппер Rokit Bay удахгүй аав болно

22491761_490474257983316_4962790552252871272_n“Авъяаслаг Монголчууд” шоуны шүүгч Rokit Bay-гийн фэнүүд нь охид, хүүхнүүд төдийгүй, түүнд эрчүүд хүртэл ам сайтай байдаг. Эхнэргүй ганц бие гэгдэж байсан пуужин Баяраа олон бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулж байсан цаг үе саяхан. Тэрбээр найз бүсгүйгээ олны хэл амнаас хэсэг нууцалж байсан ч тэдний харилцаа удалгүй ил болсон юм. Түүний найз бүсгүйг С.Ану гэх бөгөөд дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулсан бүсгүй гэдгээр хүмүүс андахгүй мэднэ. Rokit Bay Өнгөрсөн жил “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, саяхан өөрийн бичиж найруулсан “Онц Дүмд” нэртэй насанд хүрэгчдэд зориулсан анимейшн киногоо толилуулсан билээ.  Хосууд үерхээд удаж буй гэдгийг ойрын эх сурвалжууд баталж байсан. Тэгвэл саяхан нэгэн сошиал хэрэглэгч хосуудын жирэмсний дасгал  хийж буй зургийг нийтэлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих