Хөдөөний замд явган зорчигчийг дайрч аминд нь хүрээд зугтсан байжээ

avtozamУлаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 19-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 20-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1907 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 209, зөрчлийн 1400, согтуугийн 132, зам тээврийн ослын 298, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 71-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал Өвөрхангай аймгийн “Арвайхээр сум зургадугаар багт засмал зам дээр тус аймаг Баянлиг сумын харъяат Б /эр.26н/ нь “Hyundai Sonata-5” автомашин жолоодож яваад Арвайхээр сумын харъяат иргэн Э /эр.32н/-г дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байна. Энэ мэдээллийг 10-р сарын 19-ний 08:00 цагт цагдаагийн байгууллага авч шалгаж, хэргийн холбогдогчийг эрэн сурвалжилж тус аймаг Баруунбаян-Улаан сумын нутгаас саатуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.